Нийгэм мэдээ
Цэцэрлэгийн хаалгаар гарч явсан 4 настай хүүгийн багшийг 300 нэгжээр торголоо

Цэцэрлэгийнхээ хаалгыг онгорхой байхад гадуур хувцасгүй гудамж руу гарч явсан 4 настай хүүхдийн үйлдэлтэй холбогдуулан 325-р цэцэрлэгийн багш "Н"-ийг 300 мянган төгрөгөөр торгожээ.
Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд гуравдугаар сарын 6-ны өдөр “Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
ЦЕГ-аас мэдээллийг нягтлан шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг 4 настай хүү "Х" нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогджээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ajlaas husaaa dahiad hunii huuhdiig aluulah gee yu
ЭРХЛЭГЧИЙГ НЬ ХУСААЧ БҮРЭН БҮРЭЛХҮҮНЭЭР НЬ ОГЦРУУЛААЧ ЭНЭ МУУСАЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ИХ ЗАВААНШТ БИ ДОТОР НЬ АЖИЛЛАЖ БАЙСАН САЙН МЭДНЭ ТЭРНИЙ ААВ МАШИНАА СОЛЬЧИЖ ТЭРНИЙ ЭЭЖ ГОЁ ОРЦ ИХТЭЙ АЛТАН ЭЭМЭГ ЗҮҮЧИХЭЖ.МАНАЙ ТЭРНИЙ ААВ ГОЁ ЗАЛУУ ШҮҮ НЭГ ДАРУУЛЧИХ ЮМСАН ГЭХ МЭТ ЧАЛЧИЖ БАЙХ ХОЙГУУР НЬ ХҮҮХЭД ГАРААД ЯВЧИХАЖ БООВ МӨНГӨ АЛТ МАШИН ЯРИХ ГЭЖ АЖИЛЛААГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА МАШИН ТЭРГЭНД ДАЙРУУЛАХ Ч ЮМ УУ ОСГОСОН БОЛ ЯАНА ТЭР БАГШ ХАЛ ТЭРНИЙГ
Bodohod aimaar shuu bagsh nar yer n ih hariutslagagui bdag shuu. Baga shiitgej ileed ungurchee