Нийгэм мэдээСПОРТ

PubG mobile: Монголын цахим спортын хөгжлийг дараагийн түвшинд гаргана

PubG mobile сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг энэ сарын 24-нд аваргын төлөө өрсөлдөх гэж байна. Энэ талаар цахим спортын тамирчид багийг бэлтгэх холбооноос мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Монголд өмнө нь болж байгаагүй өргөн цар хүрээтэй олон улсын шинж чанартай тэмцээнийг гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнд анх удаа и-спортын дэлхийн түвшний тамирчид хүрэлцэн ирж оролцоно.

Энэ тэмцээний алсын хараа бол жил болгон Улаанбаатар хотдоо монголынхоо нэрийг гаргаж  олон улсын тэмцээн зохион байгуулжээ гэдэг нэр хүндийг гаргах зорилготой. Үүнд монголын шилдэг бүх PubG-ийн баг тамирчид оролцож байгаа. 360 багаас шалгараад гуравдугаар сарын 24-нд топ 16 баг өөрсдийн биеэр ирж тэмцээнд оролцох юм.

Технологийн хурдацтай хөгжлийн эрин үед И-Спортод хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулж, амжилт гаргаж яваа баг тамирчид, хойч үедээ Мэдээллийн технологийн салбарыг шоу энтертайнменттай хослуулан сурталчлан таниулах юм. Дэлхийд #Forex  #Software салбарт өөрийн мэдлэг ур чадвараар дахин өрсөлдөх шинэ үеийн залуусыг нээн, хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь Монголын Цахим Спортын Хөгжлийг Дараагийн Түвшинд гаргана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button