НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Нисэхийн зам дээр гарсан осолд 14 хүн гэмтэж, хоёр нь эрчимт эмчилгээ хийлгэж байна

2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр их хэмжээний цас орсны улмаас Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон авто замын хөдөлгөөнд олныг хамарсан зам тээврийн осол гарсан.
Энэ ослоос үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн нийт 14 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүргэгдэж, тусламж үйлчилгээ авчээ.

Тодруулбал, Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто замын осолд өртсөн гурван иргэний хоёр нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцсан бол, нэг иргэн тус төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Мөн тус осолд өртсөн нийт 11 иргэнээс ес нь анхан шатны тусламж үйлчилгээ авч буцжээ. Харин хоёр иргэн тус төвийн Эрчимт эмчилгээний тасаг болон Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэний биеийн байдал хүнд байгаа бол, Толгойн мэс заслын тасагт хэвтсэн иргэн гавал тархи, нүүрний нийлмэл гэмтлийн оноштойгоор тусламж үйлчилгээ авч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button