Зудын эрсдэл буурч, шар усны аюул эхэллээ

УОК "Өмнөх 10 хоногоос цасан бүрхүүлийн хэмжээ 16%-иар буурч, нийт нутгийн 30% буюу цас нь хайлаагүй нутгуудын цасны дундаж зузаан 7см байна. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр цасан бүрхүүлийн хэмжээ буурч, газар нутгийн 10 орчим хувьд зудын эрсдэлтэй байна. Бусад нутгаар зудын эрсдэлгүй болсон байна. Зудын эрсдэлийн үнэлгээг маргааш танилцуулна" гэлээ.
Харин энэ жил цас их орсноос цасан бүрхүүлтэй байгаа газар нутгуудад цасан дахь усны нөөц хэмжээ 4.30 шоо/км байгаа аж. Увс, Тэс, Булган, Идэр, Шишгэд, Хараа, Хэрлэн, Ерөө, Халх голын сав газруудын 75-95% цастай байгаа бөгөөд цасан дахь усны нөөц нь дунджаар 0.42 шоо/км. Хар нуур, Ховд, Дэлгэрмөрөн, Туул, Чулуут голын сав газрын 40-50% цастай, цасан дахь усны нөөц 0.13 шоо/км байна.
Тиймээс шар усны үер буух нөхцөл бүрдсэн тул сэрэмжтэй байхыг зөвлөлөө.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.