Нийгмийн

Г.Ганжаргал агсны гэргий мөрдөн байцаагч нарыг шалгуулья гэлээ

Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргал гурван жилийн өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалын газар харамсалтайгаар амь насаа алдсан.

Талийгаачийн ар гэр өндрөөс унаж нас барсан гэх энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гадны нөлөөтэй амь насаа алдсан гэх байр суурийг илэрхийлж, холбогдох газруудад зохистой хүсэлтүүдийг өгсөөр өдий хүрчээ.

Тэд өнөөдөр дахин хэвлэлийн хурал хийлээ. Учир нь өмнөх хүсэлтийг холбогдох газрууд хүлээж авсан ч санал шийдвэрт хүрээгүй тул өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.

Г.Ганжаргал агсны гэргий "Хүн амины хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдэд яаралтайгаар цагдан хорих шийдвэр гаргаад, дахин мэдүүлэхийг хүсэж байна. Хэргийн газрыг анх шалгаж байсан Архангай аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон шинжээч эмч нарыг дуудаж, байцаагаач ээ гэж хүсэж байна" гэж хэллээ.

Талийгаачий гэргий өнгөрсөн оны зургаадугаар сарын 26-нд өнөөдрийн энэ агуулгаар хэвлэлийнхэнд хандаж, хэргийн материалыг дутуу цуглуулсан таван мөрдөгч, шинжээчийг АТГ-т шалгуулж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсэлт ХЗДХ-ийн сайдад хандаж байсан.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эмэгтэй минь эцсээ хүртэл яваарай! Үнэн мөнийг нь олж нягталж дуустал тэмц!! Олон эхчүүд эмч гнар чиний талд байгаа шүү!

зочин
зочин

zub shuu minii duu bitgii shantraarai yabah heregtei shuu unen hezee d yalna zub

Зочин
Зочин

ХУДЛААДАА МИНИЙ ДҮҮ ХУГАЦАА ХОЖИЖ ГОНЖИРСООРООН БАЙГААД ЧИ ЦӨХРӨНГӨӨ БАРНА ИЙМ Л ХУУЛЬ ЦААЗТАЙ УЛСЫН АЗГҮЙ ИРГЭД БИД ГЭХДЭЭ ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ОЛОН МОНГОЛЧУУД ЧАМАЙГ ДЭМЖИНЭЭ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ЯВ ЗОРИУД АЛСАН ГЭЖ ХАРАГДААД БАЙГААН БАЙСАН БҮХ ХУЛГАЙЧ НАРЫГ БАЙЦААГААД ГАНЦ ХУДАГТ АЦЫГ НЬ ГОЗОЙЛГОХОД ҮНЭНЭЭ ХЭЛИЙШТ

Зочин
Зочин

Зөв шүү, үнэн зөвийг нь олтол тууштай, тэвчээртэй яваарай. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлснээр '' Дээрээс үнэн зөвийг ялгадаг 2 нүд харж байгаа''. Цаг хугацаа орноо. Гэхдээ үнэн хэзээд ялнаа.

Холбоотой мэдээ

Back to top button