Буудлын үнэ 15.3 хувиар өсөхөд богино хугацаанд байр сууцаар хангах төрийн ажил нөлөөлжээ

Буудлын үнэ 15.3 хувиар өсөхөд богино хугацаанд байр сууцаар хангах төрийн ажил нөлөөлжээ. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 14-ний шөнө Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзварт болсон ослын улмаас дэлбэрэлтэд орон гэрээ алдсан иргэдийг түр хугацаанд зочид буудлаар хангах ажлыг хийсэн байдгаа. Тэгвэл уг ажлын дараах зочид буудлын үнийн индексээр тус салбарын үнэ нэмэгдсэн байгаа юм.
Зочид буудлын салбарын үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өссөн байна. Зочид буудлын салбарын үнийн индекс 2024 оны нэгдүгээр улиралд 167.5 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувь, өмнөх улирлаас 4.2 хувиар тус тус өссөн байна.
Зочид буудлын салбарын бизнес эрхлэгчдийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсөхөд богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 15.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Түүнчлэн зочид буудлын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэгчийн үнэ нийслэлд 15.5 хувь, аймагт 14.8 хувиар өссөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.