СПОРТ
3х3 багууд Олимпын эрхийн төлөө тоглохоор Хонгконгийг зорьлоo

3х3 эрэгтэй, эмэгтэй баг FIBA 3x3 Олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцохоор Хонгконгийг зорьлоo. Парис 2024 зуны олимпод эрэгтэй найм, эмэгтэй найман баг тус бүр нэг эрхийн төлөө өрсөлдөнө.
Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудын Олимпын эрхийн төлөө өрсөлдөх тус тэмцээнийг Premier Sport телевиз дөрөвдүгээр сарын 12-14-ний шууд дамжуулан үзүүлнэ.
Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад өчигдөр /2024.04.10/ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал 500 сая төгрөгийн Засгийн газрын нөөц сангаас олгохоор шийдвэрлэсэн.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье хаанахын хэн хэн явсныг хэлээд өгнөүү
Saixan myndag tamirchdaddaa undur amjilt xusee.