А.Батдоржийн өмгөөлөх эрхийг хасч, Г.Баасанг хоёр жилээр түдгэлзүүллээ

Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч А.Батдоржийн өмгөөллийн эрхийг хүчингүй болгож, Г.Баасангийн эрхийг хоёр жилээр дахин түдгэлзүүллээ.
Өмнө нь хоёр өмгөөлөгчийг зөрчлийн хэрэг үүсгэж тус бүр сая төгрөгөөр торгуулж, өмгөөлөх эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авч байсан билээ.
Сүүлийн шийдвэрийн тухайд өмгөөлөгч А.Батдорж "2024 оны дөрөвдүгээр сарын 9-нд МӨХ Ч.Мөнхбаярыг өмгөөлсөнтэй холбогдуулан миний өмгөөллийн эрхийг хүчингүй болгож, Г.Баасангийн эрхийг 2 жил ахин түдгэлзүүлэв.
Өмнө нь Зөрчлийн хэрэг үүсгэж нэг нэг саяар торгосон юмсан. Та нар шударга бусыг дэмжиж байгаа бол надаар бахаа хангаж болноо л гэж хэллээ. Жил хагаст нэг асуудлаар хилсээр 3 дах удаагаа шийтгэл хүртэв.
Эрхийг нь хасахгүй бол нөгөө хэдэн хуулийн нэртэй хууль зөрчигч нарт хэцүү байсан бололтой. Өмгөөлөгчдийг өмгөөллийн эрхээ бодитой хэрэгжүүлэх боломжгүй амиа аргацаасан төрийн хараа хяналтын доор гар хөл болсон хүмүүс болгож дээ" хэмээн нийтэлжээ.
Мэргэжлийн хариуцлагын хороо нь Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэд үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр нь дээр!
Баасан эгч засрашгүй гандашгүй.
БАТДОРЖИЙН ХУУЛЬЧ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ
Баасан авгай баасан дээр х�##�ьтарсан.
З�##�уу байхын л бүтэхгүй гарууд хөгширсөн хойнооч яг л хэвээрээ байдаг юм байна. Бараг улам тэнэг болдог.