СПОРТ
Э.Ариунтамир олон улсын усанд сэлэлтийн тэмцээнээс гурван медаль хүртлээ

Хонконгод зохион байгуулсан усанд сэлэлтийн 64 дэх удаагийн олон улсын тэмцээнээс Монголын тамирчин Э.Ариунтамир эмэгтэйчүүдийн 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 30 секунд 37 доль хугацаанд туулж хүрэл медаль хүртжээ.
“Сэлэм загас” клубийн тамирчин Э.Ариунтамир 100, 200 метр зайд ч тус бүр хүрэл медаль хүртэж улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Тэрбээр 2022 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд түрүүлж, ОУХМ цолны болзол хангаж байв.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.