Нийгмийн

Согтуу эмч бүсгүй 13 настай охидыг мөргөж гэмтээсэн ч "Нотлох баримт үерт урссан" гэжээ

Өнгөрсөн оны эмч нарын баяраар уг осол болжээ. Тодруулбал, 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэр E-mart дэлгүүрийн гарц дээр 13 настай хоёр охин машинд мөргүүлжээ. Урдаасаа хойшоо чиглэлд явсан "Sportage" маркийн автомашин баруун тийш эргэх үйлдэл хийхдээ гарцаар гарч явсан охидыг мөргөж, нэг нь хашлага руу унаж, нөгөөгийнх нь хөл дээгүүр нь гарсан байна.

Осол болсон даруйд цагдаа ирсэн. Гурван хүүхэд тээвэрлэсэн тус машины эмэгтэй жолооч согтуугаар жолоо барьж явсан бөгөөд драгераар үлээлгэхэд 1.14 хувийн согтолттой байжээ. Ингээд хүүхдүүдийг түргэн тусламжийн машин ГГСҮТ рүү, жолоочийг цагдаа авч явсан. Хүүхдүүдийн аав, ээжийг ГССҮТ дээр дууджээ.

Ослын улмаас хашлага руу шидэгдсэн хүүхэд аарцаг, бүсэлхийдээ хөнгөн гэмтэлтэй, хөл дээгүүр нь машин гарсан хүүхэд зөөлөн эдийн бяцрал хүнд гэмтэлтэй гэж дүгнэлт гарчээ. Харин энэ үеэр жолооч эмэгтэй хохирогчидтой холбогдоогүй бөгөөд шүүх эмнэлэг одоо байгаа материалд үндэслэж дүгнэлт гаргадаг гэсэн учир хүүхдүүдийн ар гэр гурван төрлийн MRI шинжилгээ хийлгэжээ. Улмаар шаардлагатай оношилгоо, эмчилгээ, улмаар нөхөн сэргээх эмчилгээ, хичээлийн хоцрогдол нөхөх төлбөртэй сургалт гэх мэтээр 7-8 сая төгрөгийн зардал гарсан байна.

-Дөрвөн байцаагч дамжсан тус хэрэг эмчийн согтууг нотлох баримт үерт урссан шалтгаанаар эзэнгүйдэж байна-

Уг осол ХУД-ийн Замын цагдаагийн газарт бүртгэгдэж, өдгөө дөрөв дэх байцаагч дээрээ очжээ. Тус бүрийн үйл явцыг товчхоноор мэдээлэхэд,

Эхний байцаагч: Ар гэрийнхнийг өмгөөлөгч авья гэхэд "Маш тодорхой хэрэг учир жолооч дор хаяж хоёр жил тэнсэн харгалзах ял авна. Тиймээс өмгөөлөгч авах хэрэггүй" гэж зөвлөсөн ч удалгүй хэрэг нь шилжсэн.

Хоёр дахь байцаагч: Энэ хүүхний хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэх гэж байтал би архи уугаагүй байсан гээд уйлахаар нь учрыг мэдлээ. Согтуу явж байгаад хүүхэд мөргөсөн юм байна" гэж хэлсэн. Гэвч дахиад өөр байцаагч руу шилжсэн.

Гурав дахь байцаагч: Хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Зөвхөн мэдүүлэг авсан. Дахиад шилжиж эхний байцаагч дээр ирсэн. Учрыг нь тушаал дэвшээд явсан учир гэж тайлбарласан.

Дөрөв дэх буюу хэргийг анх авсан байцаагч: Жолоочийг согтуу гэдгийг батлах драгерийн үзүүлэлт бүхий зураг алга болчихсон. Хэргийн материалыг шилжүүлэх үед жижүүр дээрээс баримт зураг алга болж гэж тайлбарласан учир АТГ рүү шалгуулах хүсэлт өгсөн юм байна.

Гэтэл АТГ-аас таны хүсэлтийн хариу гарлаа гэж дуудсан. Гэвч хэргийн нотлох баримт гадны санаатай нөлөөгүй, зун болсон үерт өртөж алга болжээ гэсэн дүгнэлт танилцуулжээ.

Тиймээс тухайн ослын хэрэг өнөөдөр хаагдахад хүрээд байгаа аж. Мөргүүлсэн охид хөл нь байнга өвддөг, гар бөмбөг, бүжгээр хичээллэдэг байсан ч өвдөлтийн шалтгаанаар сургалтуудаа нэг мөсөн орхижээ. Харин жолооч эмэгтэй жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт дансны дугаараа өгөөч гэж хэлүүлсэн. Өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж байгаад дансны дугаараа өгөхөд нэг сая 200 мянган төгрөгийг "Хохирлын төлбөр" утгатайгаар шилжүүлжээ.

Охидын ар гэр "Бид энэ хүнээс мөнгө төгрөг огт хүсээгүй. Ядаж охидоос маань уучлалт гуйчих гэж удаа дараа мэдүүлсэн. Гэвч таг чиг байж байгаад 1.2 сая төгрөг шилжүүлж байна. ЭМЯ-нд албан тушаал эрхэлдэг эмч мэргэжилтэй хүн гэсэн" гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid

tsagdaagiin hereg naimaaltsah arga ni eneuu te

Ахмад настан
Ахмад настан

Бузар амьтан Тэгээд бас Эмч хүн Эх хүн гээд байгаа шүү

Зочин
Зочин

ӨӨ ЯАСАН ДАВАРЦАН ГИЧИЙ ВЭ? МУУ АРХИЧИН ЖОМБОГО ЗУРАГ НЭРТЭЙ НЬ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ЦАЦ ГӨЛӨГИЙГ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛГООЧ НЯЛХ ОХИДЫГ БЭРТЭЭЧИХЭЭД ХОЁР ЗУУХАН МЯНГАН ТӨГРӨГ ААН АРАЙ ХЭТЭРЧ БАЙГААН БИШ ҮҮ? ХӨӨШ АРХИЧААН ЧИ ӨНГӨРСӨН МАНАЙ ХҮНИЙ ЭРХИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨНӨӨДРӨӨС ХӨДӨЛЖ ЭХЭЛЛЭЭ ЯАМНЫ ЧИНЬ ГАДАА ЛОЗУН БАРИАД ЖАГСЛАА ЧИ ГАРЧ ИРЭЭД УУЧЛАЛ ГУЙГААД ОХИД ТУС БҮРТ 10 САЯ ТӨГРӨГ ӨГМОЙ ЭС БӨГӨӨС ЧАМАЙГ АЖИЛ Ч ҮГҮЙ ЛУУСАНГИЙН МААНУУДАД ТУШААЧИЙ ОДООХОН АР ГЭРТЭЙ НЬ ХОЛБОГДОЖ ҮҮНИЙГ ШИЙД БИ ХЭЛЛЭЭ ШҮҮ

Зочин
Зочин

Ийм увайгүй согтуу жолоо барьж бусдад гай болсон юмнуудын нэрийг нь зурагтай нь гаргаач тэрний ямар албан тушаалтай нь ямар хамаатай пм бэ? Эмч ч гэж дээ

Зочин
Зочин

Бузар гичий

irgen
irgen

энэ жил их юм болгоомжтой байх хэрэгтэй.согтуу тэнэгтэх гай их бна.нохой үхэр хонь луу жилтэн хамгийн бодолтой байх хэрэгтэй .гадаад улс шүтээд хэрэггүй.

Зочин
Зочин

Гарцан дээр ? Арай дэндүү юм. Санаатай л нотлох баримт алга болгоно. Үер Хан-Уулд болсон уу = Архивт нь ус орсон уу ?

Зочин
Зочин

Наадахыг чинь найруулагч нь хэн бэ ? Хэрэг хаасан хүн ! Уг нь шүүгчийнхээ өмнө очвол зохих ялаа авна. Шүүхээр оруулах хэрэгтэй. Насанд хүрээгүй хүн хохирогч бол ял хүндэрдэг автомат заалттай.

Зочин
Зочин

ӨӨДГҮЙ НОВШИЙГ ЗУРАГТАЙ НЬ ЦАЦ ЭМЧ НАР ХҮН ДАЙРАХААРАА ИХ ДАВАРЦАН БАЙХ ЮМАА ТАНИЛ ТАЛ ИХТЭЙ

Зочин
Зочин

Манай хуулийнхан мөнгөтэй албан тушаалтай талд үйлчилдэг ялзарсан төрийн хувцасны голууд л болоод бга

Зочин
Зочин

Маралмаа шиг нэр зургийг нь зарлаач.

Холбоотой мэдээ

Back to top button