Тойргийн нюанс: Х.Баттулгын С.Ганбаатараар гангарч, Хангайн бүсэд МАН-ыг шахах төлөвлөгөө

Eguur мэдээллийн агентлаг УИХ-ын 2024 оны сонгуулийн прогнозуудынхаа үргэлжлэл болгож, “Тойргийн нюанс” тайлбарламж агуулгыг хүргэж байна. Уг агуулгаар хэрсүү уншигчдадаа зориулан, тойргийн өрсөлдөөн ямар зорилгоор, хөшигний ард хэрхэн өрнөж, гаднах улс төрөө хийж буй талаарх нюансуудыг хүргэх юм.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН дахь МоАХ фракцын хүчийг нам бусчуудтай нэгтгэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, төрийн тэргүүний сонгуулиар үлэмж их санал авсан С.Ганбаатар нартай хамтарсан. Харин УИХ-ын 2024 оны сонгуулиар Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг зэрэгцүүлэн, хуучин тойрог Эрдэнэтэд нь дэвшүүлэх эсэх дээр олон хувилбарууд яригдаж байв.
Гэвчиг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Хан-Уул дүүрэгт, С.Ганбаатарыг Хангайн бүс буюу Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад нэр дэвшүүлэх хувилбар дээр тохирсон байна. Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракц нэгэн үес АН дотор хүчирхэгжиж, хэд хэдэн аймаг, дүүргүүдийн намын хороог аваад байсан. Үүний эсрэг талд АН-ын бусад фракциуд ч бас нэгдэх зорилгоор хаалттай уулзалтууд хийсээр байгаа юм.
Одоогоор МоАХ фракц АН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэсэд 4|1 харьцаагаар жин үзүүлэх чигтэй буй. Улмаар ирэх парламентад өөрсдийн үгэнд орохуйц бүрэлддэхүүнтэй бүлэг байгуулах, Засгийн газарт хамтран ажиллах зэрэг амбицуудаа ил, далд илэрхийлэх болсон. Үүний тулд Хангайн бүсэд орон нутгаас МоАХ ялах нь нэн чухал хүлээлт үүсгэсэн асуудлын нэг болоод буй.
Тиймээс ч Х.Баттулга суурь судалгаагаар хэзээд өндөр гарсаар ирсэн С.Ганбаатарыг өөрийн удирдах Хангайн бүсийн сонгуульд сойхоор бэлтгэж эхэлсэн байна. С.Ганбаатар ингэж тойрог шилжсэнээр Х.Баттулгын сайхан, муухайд хамт зүтгэж яваа П.Нүрзэд жагсаалтад орох хувилбар луу шилжсэн байна. С.Ганбаатар нь Баянхонгор гаралтай, Архангайн хүргэн юм.
Мөнхүү АН-ын энэ өөрчлөлттэй холбоотойгоор Хангайн бүсэд өрсөлдөх МАН-ын кандидатууд нэлээд ухралт хийж, илүү нарийн тооцоолол хийх шаардлагатай тулгараад буй.
Тухайлбал, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын яг хэн нь жагсаалт горилох уу. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “ганцаарчилсан” тоглолт түүнд ялалт авчрах уу. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мотоцикл тараасан зөвлөх, Архангайн Г.Тэмүүжин гишүүн ялалтаас хол орхигдох уу зэрэг таамаг шинээр үүсээд байна.
Уг тойрогт малчдын дуртай төлөөлөл болох МАН-аас М.Билэгт, эрүүл мэндийн салбарын эерэг дүр А.Цогцэцэг, төрд өгсөх зарчмаар тасралтгүй ажиллаж яваа, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай зэрэг мэргэшсэн дүрүүд харин яван чангарах хүлээлт үүсээд байна.
Харин Өвөрхангай аймгийн тухайд С.Чинзориг жагсаалтад орохгүй гэх амлалт намын даргадаа өгч, сайд болсон тул тойрогтоо өрсөлдөх чигтэй буй. Сонгогчдын тоогоор Өвөрхангай бусад хоёр аймгаасаа илүү тул МАН уг аймгийг “хайрцаглахад” анхаарах чигтэй байна.
Өмнөх төстэй агуулга:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганбаатарын их хур�##� дахь шоу одоо болно Адьяасүрэнтэй хөтлөлцөж явахаа мөрөөдөж
ЧАМААР ЗАХЛГАА ЮУ?
ГАНБАА ЧИ ШҮҮ
Гадаад харилцааны күүкэлдэй авгайг хэн ч сонгохгүй байхаа, яана аа, кккккк
Гүй ээ монголнуудаа тэр Цогцэцэг гэдэг эмгэн их хур�##�д яах гэжаагаан Архангайн савдагууд уул усны эзэд минь миний сайхан Арын хангайгаар тоглох гэж байгаа нүгэлтнүүдийг гэсгээ хэнийг сонгохыг би хэлнээ хүлээж бай шүгэл Ганбаа чи хүрээд их хоншоор чинь дутнаа
Ганбаатар хамгийн өндөр сан�##� авна шүү
Сайд болсон гээд нутаг нэгтнүүдээ ч тоож дуугардаггүй Чинзориг өвгөн одоо сонгогдоно гэдэг бол үлгэр байхаа. Бас л хүн муутай нөхөр шүү.