Эрэмбэлэгдэн тоогдох эмэгтэйчүүдийн цаг

Найман парламентын түүхэнд ердөө 64, давхардсан тоогоор нь нэрсийг нэгтгэвэл үүнээс ч бага эмэгтэй гишүүд сонгогджээ. Эмэгтэй гишүүдийн парламентад эзлэх хувь 1992 онд 3.9 хувь байв. Харин өнөөдрийн байдлаар 17.1 хувь болж 13.2 хувиар өссөн үзүүлэлттэй. Гэхдээ энэ нь парламентын гишүүдийн тоотой харьцуулбал хангалттай төлөөлөл биш. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах дэлхийн дунджаас даруй 10 орчим хувиар бага үзүүлэлт юм.
Дээрх тоо бол монголын парламент эмэгтэйчүүдэд халтай, босго өндөртэй байсны илрэл.
Өнгөрсөн замнал:
НЭГ: Эмэгтэй нэр дэвшигчдийг “үхэл”-ийн тойрогт илгээж ирэв.
Эмэгтэйчүүдийг ихэвчлэн хар хор нь дийлддэггүй эрчүүдийнхээ тойрогт аваачиж зоодог. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн нь тодоос тод харагдах цэнхэртсэн тойрогт Ардын намынхан эмэгтэйчүүдээ илгээдэг. Харин Ардчилсан намынхан уг тактикийг адилхан ашигладаг. Эсвээс намын жагсаалтын эхний аравтаа эрчүүдийг багтаадаг. Эмэгтэйчүүд нь намын дэмжлэг гэхээс илүү өөрсдийн эр зоригоор тойрогт өрсөлдөн гарч ирсэн дүр зурагтай. Товчхондоо мөнгөгүй, юунд ч, хаашаа ч хамаагүй урвачихдаг эрчүүдийн занд бүдэрч ирсэн.
Нөгөө талаар зүгээр л эмэгтэй гэдэг хүйснээсээ болж, илүүд үзэгдэх. “Хууль тогтоох нэр хүндтэй нөр албанд хүүхнүүд юу хийх вэ” гэдэг эцгийн эрхт ёсны хандлага. Жишээ нь, Монгол эрэгтэйн идеал нь гүндүүгүй, хээгүй, баргийн юмыг тоодоггүй гэж байхад монгол эмэгтэйн идеал нь цэвэр ичимтгий, даруухан, үг солих нь битгий хэл эгцэлж ч хардаггүй гэх. Чухамдаа ийм л үзэл эмэгтэйчүүдийг улстөрийн тойргоос түрж ирэв. Мөн гэр бүл хувийн байдал, өмсөж зүүснээс нь эхлээд цаасан дээр бичигдээгүй шалгууруудаар оруулж, учир шалтгаангүй дургүйлхдэг хандлага бидэнд байв.
ХОЁР: Эрчүүдийг бараадагч явж ирэв. Иймээс аль нэг бүлэглэл юм уу, хүчтэй лидерийг бараадаж гарч ирэх замыг эмэгтэйчүүд сонгосон нь их. У.Хүрэлсүхийн ивээлээр Д.Сарангэрэл гишүүн улстөрд арваас олон жил явж ирлээ. Хоёр яаманд сайдын албан тушаал сэлгэн хашчихлаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы ивээлээр Г.Мөнхцэцэг хоёр удаа парламентад сууж, байнгын хорооны дарга хүртэл хийчихлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гэхэд л Сү.Батболдын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байгаад парламентад гарч ирж байлаа. Улстөрд эвээ олохын тулд ерөөс хэн нэгнээс заавал хамааралтай байж, дээшилдэг түүхтэй явж ирсэн. МАН-ын генсек Д.Амарбаясгалан Ц.Мөнхцэцэг, Х.Булгантуяа нарын эмэгтэйчүүдийг дэмжиж байгаад 2020 оны сонгуулиар парламентад гаргаж ирсэн. Гэтэл тэд нь нийтийн гэхээсээ илүү өөрөө яаж эрсдэлд орохгүй байх вэ гэдэг аминч үзлээр яг эгч нарынхаа замналаар л явав.
Тэглээ гээд эмэгтэйчүүд дандаа муу байсан гэх гэсэнгүй. Ялангуяа 2012-2016 онд ажилласан, олон намын төлөөллөөс бүрдсэн өндөр өсгийтүүд түүчээлж, нийгмийн шинж чанартай олон чухал хуулиудыг батлуулсан. Л.Эрдэнэчимэг гэхэд л “Тамхины хяналтын тухай хууль”-ийн шинэчлэлийг хийж гэртээ ч, олон нийтийн газар ч сайгүй утаа баагиулдаг байдлыг арилгаж байсан түүхтэй. Анх удаа бүлэг байгуулсан эмэгтэйчүүд “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”, “Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хуулиуд”, “Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэл”, “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль” гэхчлэн нийгэмд бага ч атугай нөлөөллөө авч ирсэн хуулиудыг өөрчлөхийг хичээж байсныг дурьдаж болно.
Ирээдүйн зам:
Энэ 2024 оны сонгууль эмэгтэйчүүдийн квотыг нэмж 30 хувьд хүргэсэн онцлогтой түүхэн жил. 30 хувийн квотоос улс төрийн намууд сонгуульд өрсөлдөх эмэгтэй нэр дэвшигчдээ хэр зөв тооцож, тойрогт байршуулахаас ерөнхий дүн ихээхэн хамаарах болчихсон.
Намууд 78 нэр дэвшигч, 48 жагсаалтын эрэмбэ гаргана. Үүний 30 хувь буюу нийт 126 хүний 38 нь эмэгтэй байх хуулийн зохицуулалт үйлчилнэ.
Жагсаалтын эрэмбийг 1:1 харьцаагаар эрэгтэй, эмэгтэй дүрээ сөөлжүүлж, 48 хүний 24 нь эмэгтэй байлгана. Уг дэслэлээр АН жагсаалтаар 20 суудал авлаа гэхэд, үүний 10 нь эмэгтэй байх юм. Харин жагсаалтад багтаагүй 38-20 буюу 14 эмэгтэй нэр дэвшигч тойрогт мандат авч өрсөлдөнө гэсэн үг.
Чингэхлээр,
- Намууд хүссэн хүсээгүй эмэгтэй нэр дэвшигчидтэй ажиллаж эхэлсэн.
- Олон нийтийн санаа бодол нь өөрөө эмэгтэй нэр дэвшигчдийг илүү хүсэж буй шинэ хандлага.
- Ажилсаг, залуу, зарчимч, ёс зүйтэй, юмны ард гардаг гэхчлэн идеал дүрүүдийг олон нийт илүү хүсэж байгаа юм.
- Нөхөргүй, нөхрөөсөө салсан, гадаад нөхөртэй буюу ар гэр, хувийн байдлын өөрөөс нь шалтгаалсан нийгмийн хамаарлуудаар нь үл цоллосон сайн цаг үе рүү бид яваад байна.
Ийм цаг үед улстөрийн намууд чухам ямар эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх вэ. Санаанд оромгүй ямар гоё эмэгтэй дүрүүдийг гаргаж ирэх вэ гэдэг нь хүлээлт үүсгэчихлээ.
МАН: Нийгмийн гоё дүр гаргаж ирэх цаг нь болсон, нийгэм ч хүлээж авахад бэлэн улстөрийн нөхцөл байдал бүрдчихсэн. Тиймээс, хөгжлийн бэрхшээлтэй иргэний квотод гэхэд л Б.Болороог оруулахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн нь манайдаа л сайн жишиг. Эл нам нэмээд Хотын орлогч О.Номинчимэг, Ховдын Засаг дарга Э.Болормаа нарт итгэл үзүүлэн дэмжиж байгаа. Тэд ч яг манлайлал болон ажиллаж, харуулж буй эмэгтэйчүүдийн фигур болов. Харин бизнес эрхлэгчид АН-ыг бодоход эл намд харьцангуй цөөн ч “Anna Cashmere”-ийн Анна буюу Г.Ариунжаргал бүтээгч, үйлдвэрлэгчийн сайн дүрээр нэрлэгдэж байна.
МАН эмэгтэй гишүүд ялалт байгуулах боломжтой тойргуудаар хот, Дархан, Эрдэнэт зэрэг төвлөрлийн бүсээ нэрлэж байгаа.
АН: Ардчилсан намд чамбай лидер эмэгтэйчүүд УИХ-д сонгогдож байлаа. С.Оюун, М.Батчимэг гэхчлэн. Яалт ч үгүй эмэгтэй гишүүдээ төлөөлөлд багтаах нь гарцаагүй болсон энэ цаг үед Ардчилсан нам эмэгтэйчүүдээсээ хэнийг сойж, хэнийг өнжөөх вэ гэдэг нь анхаарал татаж байна. “Нүүрсчин” гэдгээрээ муу нэр зүүж, илтэд хүндгүй болсон А.Адъяасүрэнг жагсаалтад багтаах уу, тойрог руу илгээх үү гэдэг нь нууц хөзөр хэвээр. Ажил хэрэгч, тууштай, цаас нухдаг гоё дүрээр З.Нарантуяа нэрлэгдэж буй. Гэхдээ л тэр аминч хүн гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд эл намд урт дараалал үүсгэж буй. АПУ-гийн Г.Батчимэгээс эхлээд “М-ойл”-ын босс Б.Пунсалмаа нараас илүү хийсэн ажлууд ихтэй Л.Эрдэнэчимэг илүү гоё харагдах уу гэхчлэн бодох бодлого ихтэй байна.
Аль ч улс төрийн нам мандатад өрсөлдөх 14 эмэгтэй чухам хэн хэн байх, хэрхэн гүйцээх. Унагах тойрогт нэр хаах уу, ялуулахын тулд түүчээ хийлгэх үү зэрэг сорилттой тэдний аль аль нь тулгарч буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нам харг�##�захгүй монголын 1 номерийн эмэгтэй улс төрч бол З.Нарантуяа
Бурхан болооч нар явж байх шиг Онигоо
Намуудын эмэгтэй горидогсод нь үнэхээр сул миа гарууд байнаа. Мундаг эмэгтэйчүүд олон болсон цаг ч тэд улс төр рүү орохгүй л байна даа
Хүйс харг�##�захгүй З.Нарантуяаг дэмжинэ
Зочин
Аминчхан гэнэ шүү, хамгийн их нийтийн төлөө явдаг хүн З.Нарантуяа
Н.Гэрэлсүрэн гэх хүн дутуу байна шүү. Биүхэл бүтэн мэдээний сайт байж тэнэг �##�даа хийх юм.
Нам харг�##�захгүйгээр З . Нарантуяа эхнийх нь үнэ, Мөнхбаясг�##�анг зөв үед зөв байранд тавьчихсан байна шүү , Ховдын Болормаа боломжийн хүүхэд шиг , МАН - ын н\б \ хөд . сайд байсан \ чамбай бүсгүй шиг санагдсаншүү , сэтгүүлч Отгон нэг газраас дэвших байлгүйдээ г м з�##�уучууд аа олж дэвшүүлээсэй ...
С.Оюун шиг боловсролтой эмэгтэйг Монголын парламентаас харж байсангүй! Үнэхээр харамс�##�тай одоо эднээсээ нэгийн ч бүү шургуул гамшиг!!