Амралтын өдөр болсон спортын онцлох үйл явдлууд

Амралтын өдрүүдийн спортын амжилтын талаар багцлан хүргэж байна.
МУГТ Л.Энхрийлэн ”Душанбе" их дуулгаас хүрэл медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Л. Энхрийлэн “Душанбе” Их Дуулга тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялалт байгууллаа. Манай тамирчин хэсэгтээ Узбекстаны Шукуржон, Хорватын Тиеа Тополович, Германы Паулин Штарк нарыг ялсан. Улмаар зооны аваргын барилдаанд Канадын Климкайтед ялагдсан юм.
Б.Хулан "Ази тив"-ээс гурав дахь алтан медалиа хүртлээ
АНЭУ-н Абу Даби хотноо зохиогдож буй Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний +70кг-ийн Fighting төрөлд Б.Хулан тэргүүн байр эзлэв. Ингэснээр тэрбээр энэ төрөлд 3 дахь удаагаа түрүүлж байна.
Б.Баасанхүү "Душанбе" их дуулгад түрүүллээ
“Душанбе” Их дуулга тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн Ази тивийн аварга, ОУХМ Б. Баасанхүү Их дуулгын түрүү хүртлээ. Тэрээр аваргын алтан медалийн төлөө Туркийн Туксе Бедерыг нэмэлт цагт ялсан. Энэ түүний Их Дуулга тэмцээний анхны түрүү болж байна.
Г.Монголжин "Жюү Жицү"-гийн Ази тивийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
АНЭУ-н Абу Даби хотноо зохиогдож буй Жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтан боллоо.
Олимпын эрхийн төлөөх тэмцэл
Монгол улсын шигшээ баг Япон улсын Уцуномия хотод зохион байгуулагдаж буй “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээнд хэсгээсээ шалгарч дөрөвдүгээр байрт шалгарсан. Хэсгийн эхний тоглолтдоо Японы хүчирхэг багт 22:12-оор ялагдсан манай баг хэсгийн хоёр дахь тоглолтдоо хүчирхэг Францын шигшээг 21:17-оор ялсан. Улмаар сүүлийн тоглолтоо Егитетийн шигшээ багтай хийж, ялсан юм. Хасагдах шатанд тэмцээнд түрүүлж, олимпын эрхээ өвөртөлсөн Недерландын шигшээд ялагдав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.