СПОРТ

Бөхийн холбоо допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зарлалаа

Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар зохион байгуулах нээлттэй уулзалтыг өнөөдөр зохион байгуулна.

Тус холбооноос уг уулзалтад оролцох урилгыг Спортын арбитр ТББ, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлжээ. Түүнчлэн уулзалтад МҮБХ-ны тэргүүлэгчид, ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд бөхийн багш дасгалжуулагчид, бөхчүүд хүрэлцэн ирж оролцоход нээлттэй гэв.

Допинг хэрэглэсэн ч арбитын шүүхэд хандаж, улмаар ялагдсан М.Бадарч, допинг хэрэглэсэн нь баталгаажсан ч бөхийн өргөөнд зодоглосон аймгийн арслан Б.Өсөхбаяр, бөхчүүдийг үнэнч шударга байх, допингоос зайлсхийхийг цахим сүлжээнд уриалж эхэлсэн О.Хангай гээд сэргээшийн асуудал үндэсний бөхийнхний хувьд заримд нь асуудал, заримд нь аархал болоод байгаа билээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Допинго хэрэглэчихээд өөрөө хүлээн зөвшөөрсөн бөхийн талаар яагаад ярихгүй байна

Зочин
Зочин

Допин хэргэлчихээд тэр нь илрэхлээр мэлздэгээ больчих хэрэгтэй.МҮБХ хууль журмынхаа дагуу цолыг нь хураагаад дараагийн арга хэмжээгээ авдаг журам тогтоох хэрэгтэй.Бадарчийн хувьд ОУын арбитрын шүүхийн шийдвэр гарчихаад байхад хэнтэй ч маргалдаад нэмэргүй.Оюунболд ч мөн нэгэн адил
Өв соёлоо цэврээр нь авч үлдэж хойч үедээ өвлүүлэе.

Back to top button