УЛС ТӨР

"Oрлого багатай иргэдэд зориулж м.кв нь 2 саяас доош үнэлгээтэй орон сууц барина"

Засгийн газарын ээлжит хуралдаан болж, зарим шийдвэрээ танилцууллаа.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, "Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд бид орон сууцны зээлийг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтээр хийж ирсэн.

Харин одоо дээрх орон сууцны санхүүжилтийн хүрээнд төрийн орон сууцны корпорац түрээсийн сууцыг захиалгаар барина. Тэр байраа иргэдэд зээлэх шинэ хэлбэрийг оруулж ирж байна.

Ипотекийн зээл авч байгаа иргэд ихэвчлэн орлогын боломжтой. Судалгаагаар сарын орлого 2.1 саяас дээш айлууд ихэвчлэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Харин түүнээс доош орлоготой айлууд хамрагдаагүй гэсэн үг. Бид 2013 оноос хойш 7.6 их наядын 104,00 зээлдэгчид орон сууцны зээл олгосон. Энэ иргэд бүгд хоёр саяас дээш орлоготой гэсэн үг.

Харин одоогийн үндэсний орон сууцны тухай бодлогоор хоёр саяас бага орлоготой, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцны хангамжийн асуудлыг шийднэ.

Өөрөөр хэлбэл төрийн орон сууцны корпорац хамгийн хямд үнэлгээтэй орон сууцнуудыг захиалгаар бариулаад, бага орлоготой иргэдэдээ нийлүүлнэ. Эдгээр иргэдэд магадгүй 20 жилээр ч юм уу орон сууцаа зээлчихнэ. Эсвэл түрээслүүлж болно.

Нийслэлд 216,989 өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Эдгээр өрхийн ихэнх нь орлого бага, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Тиймээс энэ өрхүүд маань цаашид орон сууцны санхүүжилтийн зээлд хамрагддаг болно.

Энэ орон сууц бусдаасаа ялгаатай. Тодруулбал, орон сууц барих газрыг төрөөс өгнө. Мөн бусад асуудлыг ч төр шийднэ. Иймд ашиг харах, үнэ нэмэх шаардлагагүй.

Бидний тооцож байгаагаар орон сууцны мкв ийн үнэ 2 сая гаруй байгаа бол энэ орон сууцнуудынх хоёр сая орчим байх юм. Ингэснээр даруй нэг саяар буурах бүрэн боломжтой. Үүнээс доош буулгах ч боломжийг бид эрэлхийлнэ. Харин орон сууцны талбайн хэмжээ бага байна. Энэ жил 100 тэрбум төгрөгөөр найман айлын орон сууцыг инженерийн дэд бүтэцгүй 100-аад суманд төрийн албан хаагчдад зориулан барьж өгнө" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 8, 2024 15:58

Чанаргү хямд.хуц за

Зочин
Зочин
5 сар 8, 2024 20:18
Reply to  Зочин

ЧАНАРТАЙ ЧАНАРГҮЙГ НЬ ЧИ МЭДЛЭЭ ЮУ? ХА ХА

Зочин
Зочин
5 сар 8, 2024 16:37

Нэмсэн 10% -г нь мөн НӨАТ-ын 10%-г, газар чөлөөлөлтийн олговор зэрэгийг хасаад ямар ч ашиггүй ажиллаа гэж бодоход ийм гарах байх. Тэгэхээр барих компани олдох болов уу?

Зочин
Зочин
5 сар 8, 2024 20:17
Reply to  Зочин

ТЭНЭГ ЭЭ! БАРИХАД МЭДЭЭЖ АШИГТАЙ БОЛООД Л КАМПАНИУДААР БАРИУЛАНА ШД. ГЭХДЭЭ АМТАШЧИХСАН ШУНАЛЫН МИКРОПУУД МАГАДГҮЙ ОРЖ ИРЭХГҮЙ БХ Л ДАА! ХА ХХ

Холбоотой мэдээ

Back to top button