СПОРТ
Аймгийн арслан Ц.Адъяаг барилдахыг хориглож, сумын заан А.Амархүүг үзэгчдээс уучлал гуйхыг даалгалаа

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэв. Үүнд:
- Ц.Адъяа нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”, мөн зүйлийн 7.1.5-д заасны дагуу 2024 оны 7-р сарын 06 хүртэл хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
- А.Амархүү нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоов.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БУХ БОЛООГҮЙ БАЙЖ БУХЫН ЯВДАЛААР ЯВНА АА ГЭЖ ТААХАЛЗСАН ТЭНЭГҮҮДЭЭР ЯАДАГ ЮМ БЭ МУУСАЙН БӨХ ГЭЖ БӨХӨНЦӨРҮҮД ИЙН ХЭЛ АМ ХЭРҮҮЛ НЬ ЯАСАН ДУУСДАГГҮЙ ХОГИЙН ЧАВГАНЗНУУД ВЭ
Шийтгэл бага бна ухамсарлах хулгаачууд биш барилдах эрхийн хас ингэж өөгшүүлж болохгүй
Зодог шуудаг өмсөхөөрөө бөх болдог ч юм биш энд тэндэхийн бөхөнцөрүүд монгол бөхийг гутаах юм даа