Г.Дугаржавын мөнгөний зарцуулалтыг хууль хяналтынхан шалгаач ээ

Г.Дугаржав хятадуудын гар, хөл болж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг “тонож”, улсад онц их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй тухай ноцтой мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна.
МАН яг хоёр жилийн өмнө сүр дуулиантайгаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг сахал Д.Эрдэнэбилэгээс авч байв. Төрд авснаасаа хойш засаглалын хувьд асар тогтворгүй байдал үүсгэж, гурван даргын нүүр үзсэн. Гурав дахь нь Г.Дугаржав.
Нөгөө талаар тус үйлдвэрийг төрд авахдаа сонгуулийн зардал босгох боломжтой нэг багана гэдгийг тооцооллгүй л яах вэ. ТӨХК-иудыг сайд, УИХ-ын гишүүд булаацалдаж, өөрийн хүмүүсээрээ худалдан авалт, захиргаа хүний нөөцийн албыг нь "базуулах" өндөр сонирхолтой. Гол зорилго нь, мөнгө хийх юм. Сонгуульд зориулж мөнгө хийх, басхүү зарцуулсан мөнгөө олж авахыг чухалчилна. Ингэхдээ ихэд дуулгавартай, үгэнд нь ордог хүнийг Гүйцэтгэх захирлаар тавиад, даалгавраа зайнаас өгдөг технологи. Үүний бодит жишээ нь, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав болоод байна.
Түүний хувьд Н.Энхбаярын нарийн бичгээр ажиллаж байсан МАХН-ын угшилтай ч, МАН-ын дарга нар /2022.10.25/-нд томилж байлаа. Өнгөн талаасаа Н.Энхбаярын хүн шиг мөртлөө эрх баригч МАН, ХҮН намын хүмүүсийн нөлөө томилгоонд нь өндөр нөлөөтэй.
МАХН-д ажиллах байх үесдээ буюу 2010-2013 онд Бээжин дэх ЭСЯ-нд Зөвлөхөөр ажилласан намтартай аж. Ингэж ажиллаж асан эртний холбоо сүлбээгээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т ашиглаж хууль бус наймаа, хулгай зэлгий хийж байж болзошгүй гэх.
Д.Эрдэнэбилэгээс бөөн өр зээлтэй үйлдвэр авсан гэгдэж байсан ч олборлолт хэвийн, түүхий эдийн хэмжээ их, арматураа зах зээлд нийлүүлдэг хэмжээний байв. Үүнийг МАН-ынхан сонгуулиар зарж үрэх ажилд ханцуй шамлан орсон. Улс төрийн намын сонгууль санхүүжүүлээд байгаа юм биш үү гэсэн хардлага ч энд бий.
Тиймээс "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг улсын мөнгөний эх үүсвэрээ хэрхэн зарцуулж байгааг хуулийнхан анхааралдаа авч, шалгана уу.
Өмнө нь хүргэсэн Г.Дугаржаваар дамжуулан Т.Доржхандад өгсөн МАН-ын бэлэг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуулийнхан нь нүд чихгүй
Энэ муухай хогийн шаар дарга болчих юм даа Иусисын сүмд явдаг байсан гар.