Нийгэм мэдээ

Хэнтий: Мөрөн сумын сургууль “Цүнхгүй сурагч” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Хэнтий аймгийн Мөрөн сумын сургууль цүнхгүй сурагч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Учир нь тус сумын ЕБС өнгөрсөн хугацаанд дотуур байр буюу бамын байранд үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо шинэ сургуультай болжээ.

Энэхүү сургууль нь 200 хүүхдийн суудалтай, орчин үеийн стандартад нийцсэн анги танхим, урлаг заал, боловсон ариун цэврийн байгууламжтай.
Ийнхүү анги танхим хүрэлцээтэй болсноор хүүхдүүд 2 ээлжээр хичээллэхээ больж үдийн дараа ангидаа сууж гэрийн даалгавраа хийдэг. Хүүхэд бүр ангидаа ханын шүүгээтэй бөгөөд даалгавраа хийж дууссаны дараа ангидаа цүнхээ үлдээж явдаг юм байна.

Хүүхдүүдийн хувьд гэртээ очоод даалгавар хийхгүй, эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гэж стерсдэх шаардлагагүй болсон гэх олон давуу талууд энэ хөтөлбөрөөс харагдаж байгаа талаар эцэг эх, багш, сурагчид ярьж байлаа.

Мөн хүнд цүнх үүрч явах нь өсөлт, нуруу¬ны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс энэ эрсдэлээс давхар хамгаалж байгаагаас гадна гэрийн даалгавраа ангийнхантайгаа хамтдаа хийдэг тул хүүхдүүд бие биеэсээ дэмжлэг авч, мэдлэгээ улам баттагдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button