СПОРТ

Дэлхийн аварга Б.Баасанхүүг “Имперо” групп хоёр өрөө байраар шагнажээ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-нд эхэлсэн. Тэмцээн тав хоногийн турш үргэлжлэх юм. Олимпын эрхийн оноо олгох уг тэмцээнд 104 орны нийт 633 тамирчин оролцож буй. Харин манай улсаас 18 жүдоч эх орноо төлөөлөн оролцож байна.

Тэгвэл өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялж, алтан медаль хүртсэн. Тэд өмнө нь гурав барилдахад Б.Баасанхүү хоёрт нь ялж байжээ. Тэрбээр ийнхүү жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 28 дахь медалийг хүртэв. Түүний энэ алтан медаль манай жүдочдын дэлхийн аваргын зургаа дахь алтан медаль юм. Б.Баасанхүүгийн энэ амжилтыг мялааж М.Энхтайванбаатар захиралтай “Имперо” групп хоёр өрөө байраар шагнажээ.

Хөвсгөл аймгийн уугуул Б.Баасанхүү Дэлхийн аварга болохоосоо сарын өмнө улсын аваргад түрүүлснээс гадна Ази тивийн аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Мөн Tажикистан Душанбе хотод болсон олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнд түрүүлсэн юм. Одоо түүнийг ирэх долоодугаар сард болох Парисын олимпын том, хариуцлагатай даваа хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2024 14:07

байраа өгөөрэй дээ онигоотой юмнууд худлаа амлаад өгдөггүй гэсэн биз дээ өнөрболор авгай орхонбаяр бөхөд байраа өгөөгүй гэдэг нь үнэн юм уу онигоо ичиж үхлээ

Зочин
Зочин
5 сар 21, 2024 12:25
Reply to  Зочин

Bagaas ni tsalinjuulj bgaa group gesen

Зочин
Зочин
5 сар 20, 2024 20:19
Reply to  Зочин

Хаа хамаагүй Орхонбаяр яриад л солиороод байх, жүдо мууч дэлхийд данстай олимпын төрлийн спорт арай өөр түвшин шүү дээ

wtf
wtf
5 сар 20, 2024 16:21
Reply to  Зочин

өгөх байгаа

Unshigch
Unshigch
5 сар 20, 2024 18:32

Manai .Mongolchuud ch setgelin hoorloor baahan goe hudlaa yrina shv de Onor bolor avgai ulsin Arslan Orhon bayart 3 oroo bair ogno gej hudla yrisan bas delhin avargin hvrel medialt Tsendbaatart UIHurlin gishvvn asan Monhbat bair ogno gej hudlaa yriad nodnin setgvvlch survaljlagach ta boksin Tsendbaatart bair ogno gesen yasan be gej asuuhad nutgin zovloloor yrij baij mongo tsugluulj baij bolno er ni bair ogoh ch alba baihgvi gesen GOE hariult ogch bsan
judogin Delhin 6 dahi avargadaa 2 oroo bair ogchih bailgvi dee

Үнэн үг
Үнэн үг
5 сар 21, 2024 08:54

Энэ хөөрхөн охиныг хуурч болохгүй шүү. Амласан юмаа өгөөрэй дээ. УИХ-ын гишүүн нэг авгай, бөх Орхонбаатарыг молиго үмхүүлж, амласан байраа одоо болтол өгөөгүй гээд бичээд бна шүү. Бусдын энэ муухай арга давтагдаж болохгүй ээ!!!.

Уншигч
Уншигч
5 сар 21, 2024 14:40

БАЯР ХҮРГЭE.АМЖИЛТ ХҮСЬE.БАХАРХМААР БАХДМААР ОХИН.

Зочин
Зочин
5 сар 22, 2024 00:56

Unen ym uu

Delger
Delger
5 сар 22, 2024 19:27

Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button