Улс төрийн мэдээ

Н.Багабанди: Ерөнхий сайдад С.Зоригийн нэр орж ирсэн нь үнэн. Би дэмжихээ илэрхийлж байсан

МАН-ын зүгээс өнөөдөр |2024.05.20| Бага хурлаа 16.00 цагт хуралдах тов зарласан. Одоогоор Бага хурлын гишүүд МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд цугларч байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Багабанди мэдээлэл өглөө. Тэрбээр, “Сонгуульд нэр дэвшүүлэх асуудал дээр манай намын дарга нар өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн. Тэр зарчмаар гишүүдээ сонгож, УИХ-ын гишүүнээр нэр дэвшүүлнэ.

Жагсаалтад орж байгаа хүмүүс УИХ-ын гишүүн болоход бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Төрийн албанд тэнцээд, УИХ-ын гишүүн байх хэмжээнд бэлтгэгдэх нь хамгийн наад захын шалгуур. Хамгийн чухал зүйл нь жендерийн асуудлыг чухалчилж, тэгшитгэж байгаа асуудал. Би залуучуудын төлөөлөл их ороосой гэж хүсэж байна. Мөнгөний биш, энэ бол цэвэр үзэл бодол, өрсөлдөөний сонгууль болох байх гэж найдаж байна. Аливаа нам улс төрийн ажил явуулахдаа ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийнхээ холбоосон дээр тогтож явуулдаг. Энэ шүтэлцээ хоорондоо тэгш хангагдаасай гэж хүсэж байна.

Мөн дээрээс нь “Тухайн үед С.Зоригийн ерөнхий сайд болох асуудлыг надтай ярьж байсан. Би “С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ” гэсэн байр сууриа тамгын газрын дарга нараараа дамжуулаад илэрхийлчихсэн байсан. С.Зоригийн хэрэг сонгуультай байна уу, үгүй байна уу илрэх ёстой. Энэ хэрэг илрэхгүй байж болохгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2024 18:38

Их юм гулгуулсан. Ичихгүй яваад л байдаг. Эбигээс ялгаагүй. Эби ерөнхийлөгчөөс буухын өмнө Зоригийг �##�сан хэргийг хиймлээр илрүүлсэн болгож хааж байсан бол, энэ хүн бас их юм хийж байсан. Зориг биш Отгонбаяр?н тухай дурдв�##� хүмүүс тоож сонсох байх !

Уур
Уур
5 сар 20, 2024 20:00

Энэ б�##�ай шун�##�тай өвгөнийг харахаас уур хүрч байна

Холбоотой мэдээ

Back to top button