Нийгэм мэдээ

Танилц: Маргааш 317 автобусны чиглэл өөрчлөгдөнө

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах тул тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 37 чиглэлийн 317 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах юм байна.

Тодруулбал:

  • Их тойруугаар явах чиглэлүүдэд: Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар,
  • Нарны замаар явах чиглэлүүдэд: Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар,
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд: Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар,
  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд: МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар,
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд: Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Мөн хотын төв буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд болох Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчлэх ба орой 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button