НИЙГЭМНийгэм мэдээ

Нийтийн тээврийн дараах 15 чиглэлд энэ сарын 25-ныг дуустал өөрчлөлт оржээ

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орох тухай Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Тодруулбал, СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “СҮҮ” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил 2026 оны 07 дугаар сарын 14-ний 23:00 цагаас 2026 оны 07 дугаар сарын 25-ны 23:00 цаг хүртэл хийгдэх тул тухайн гудамж замын хөдөлгөөн хаагдана.

Иймд тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 15 чиглэлийн замнал доорх зураглалын дагуу өөрчлөгдөх тул иргэд та бүрэн зорчилтоо төлөвлөхийг санууллаа. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол авч шийдвэрлэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button