Нийгмийн
ЕБС-ийн бага ангийн сурагчид баасан гарагт хичээллээд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид тавдугаар сарын 31-нд буюу энэ долоо хоногийн баасан гараг хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ. 3-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 7-ноос амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 14-нөөс амрах юм.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралтын хуваарь:
- 1-2 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 31-нөөс
- 3-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос
- 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 14-нөөс амарна.
Мөн нэмж дурдахад, 2024 оны ЭЕШ-ын хуваарь энэ оны долоодугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүд хүртэл үргэлжлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.