СПОРТ

Олимпын эрхийн тэмцээн: МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр гурав дахь тулаанаа хийнэ

Тайландын Бангкок хотноо "Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн тав хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй.

Манай боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг-д өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болсон. Харин эмэгтэй 50 кг-д эх орноо төлөөлсөн ОУХМ О.Есүгэн олимпын эрхээ аваад байна. Өнөөдрийн байдлаар манай долоон тамирчин тэмцээнээ үргэлжлүүлж буй.

Тэгвэл өнөөдөр Э.Цэндбаатар гурав дахь тулаанаа Болгарын Родаслав Росеновтой хийх хуваарь гарчээ. Мөн эрэгтэйчүүдийн +92 кг-д Х.Бекнур эхний тулаанаа Доминиканы тамирчин Дэлрой Жно Чарлестай хийх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэдэн цагаас, �##�ь ТВ-ээр гарах вэ ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ямар ТВ-ээр гарах бол ?

Зочин
Зочин

Доминикан биш Доминика улс шүү.

Үнэнийг өчнө
Үнэнийг өчнө
Reply to  Зочин

Худлаа шаадаг ац вэ чи.Бас ямар нэр гаргаж ирээд улиад байгаа гөлөг вэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

dominican gedeg yumaa bitgii shaa

Холбоотой мэдээ

Back to top button