Роберт Де Ниро Дональд Трампыг алиа салбадай гэж шүүмжилжээ

Нью-Йорк хотын шүүхэд Дональд Трамптай холбоо бүхий ам таглах мөнгөний хэргийн шүүх хурал явагдаж байгаа юм.
Тэгвэл Холливудын алдарт жүжигчин Роберт Де Ниро шүүх хурал болж буй барилгын гадаа Трампыг шүүмжилж, АНУ-ын ардчиллыг сүйрүүлэх гэж улайрч буй алиа салбадай гэжээ.
Тэр “Алиа салбадай нарыг харгис дарангуйлагч болтол нь нухацтай авч үзээгүй түүхийг сургамжуудыг бид мартжээ. Харин Трампыг нухацтай авч үзэх хоёр дахь боломж бидэнд байна. Санал хураалтаар түүнийг нэг мөр зогсоох цаг нь одоо” хэмээсэн байна.
Де Ниро Ардчилсан намыг удаан хугацааны турш дэмжиж ирсэн байна. Тэрбээр саяхан Жо Байдены ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд оролцсон юм.
Шүүх хурлын байрны гадаа Байдены сонгуулийн кампанит ажил явагдаж байжээ. Тус кампанит ажилд оролцсон Де Ниро Трампыг ийнхүү шүүмжилсэн байна.
Трампын сонгуулийн сурталчилгааны алба мэдэгдэл гаргахдаа тус кампанит ажлыг шоу гэж үгүйсгэсэн юм. Трампын хэвлэлийн төлөөлөгч Жэйсон Миллер “Жо Байден ялагдаж байна. Харин Ерөнхийлөгч Трампыг дэмжигчид өссөөр. Ийм учраас Байдены хийж чадах зүйл нь цагаа өнгөрөөсөн жүжигчнийг гаргаж ирэх” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.