Улс төрийн мэдээ

Ч.Хүрэлбаатар: Сонгуулийн өмнө Ц.Гарамжав гэдэг хүнийг баривчилсныг гайхаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Ерөнхийлөгчийн саналаар О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Монполимет групп”-ын захирал Ц.Гарамжавыг баривчилсан нөхцөл байдалд дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "Өчигдөр нийгмийн сүлжээгээр Монполимет группын захирал Ц.Гарамжавыг баривчилсан гэсэн мэдээлэл явж эхэллээ. Сонгуулийн өмнөхөн элдвээр гүтгэх, хий хоосон зүйлд холбохоос гадна баривчлагдсанд нь гайхаж байна.

Эдийн засагт хувийн хэвшлийнхний оруулдаг үүрэг асар их байдаг. ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэдэг юм. Гаргаж байгаа мэдээг нь үзэхэд хөгжлийн банктай холбоотой асуудлуудаар баривчилсан юм шиг зүйл явагдаад байна.

Хөгжлийн банкны хэргийг шалгаад сонсгол хийгээд бүх зүйл нь дуусчихсан болов уу гэж би бодсон. Гэтэл яагаад энэ зүйлийг хийгддэг юм бэ гэдэг дээр олон нийт эргэлзэж, гайхаж байгаа. Тэр тусмаа сонгуулийн гишүүдээ зарлачихсан явагдаж байгаа үед элдэв бусаар гүтгэх, хий хоосон юманд холбогдуулж нэр төрийг нь гутаах, энэ ажлуудыг идэвхтэй хийгээд байгааг л гайхаж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 30, 2024 16:11

Хамсаатан болхоор уу

zocin
zocin
5 сар 30, 2024 17:37

Сонгуулийг амин чух�##� асууд�##� гэж харж байна даа энэ дөрвөд

Зочин
Зочин
5 сар 30, 2024 17:38

сонгууль хамаагүй дээ хэрэг хийсэн бол хэзээ ч хорино шүү

Зочин
Зочин
5 сар 30, 2024 18:31

ДАНХАНД МӨНГӨ ХИЙГЭЭГҮЙЛ ЮМ БАЙНЛЭЭШДЭЭ

Зочин
Зочин
5 сар 31, 2024 07:53

энэ хүнийг яагаад баривчлахгүй байна

irgen
irgen
5 сар 31, 2024 09:44

Хүрэлбаатар шүүгч шүүх бүх юмыг шинэчлэх хэрэгтэй бна.сонгууль зөв намууд хэрэгтэй.Заримыг хятад гээд хөөх бүгдийг шинэлэх .

Холбоотой мэдээ

Back to top button