СПОРТ

5-16 насны хүүхдийн барилдаан болж, түрүүлсэн бөх Жининь-Хөх хотоор аялна

"Ирээдүйн аваргууд" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болно болно.

Тодруулбал, зургаадугаар сарын нэгний 09:00 цагаас Монгол Улсад Биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Ирээдүйн аваргууд" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдаан:

  • 05-06 нас
  • 07-08 нас
  • 09-10 нас
  • 11-12 нас
  • 13-14 нас
  • 15-16 насны ангиллаар болно.

Доод дөрвөн насны ангилалд 1-4 дүгээр байр эзэлсэн хүүхдүүд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 5-8 дугаар байр эзэлсэн хүүхдүүд өргөмжлөл, үнэ бүхий зүйл, дээд хоёр нас буюу 13-14, 15-16 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд Жининь-Хөххотын аяллын эрх, 2-4 дүгээр байр эзэлсэн хүүхдүүд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 5-8 дугаар байр эзэлсэн хүүхдүүд өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөн нэг шилдэг дасгалжуулагчид цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно гэж МҮБХ-ноос мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button