МАН-ын дотоод зодоонд Ц.Гарамжав, Н.Номтойбаяр, тэгээд Н.Өнөрцэцэг өртөх вий

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг маргааш /2024.06.04/ шүүнэ. Урьдчилсан хэлэлцүүлгээр түүнийг гэм буруутайд тооцсон. Үндсэндээ яллагдах нь тодорхой болоод байна. Харин шуудхан хорих ял өгчих үү. Тэнсэн харгалзаж, торгууль ногдуулах уу гэдэг сонголтууд байгаа юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн татвараас зайлсхийх замаар мөнгө угаасан /18.6/, төрийн нууцыг хууль бусаар олж авсан /19.11/, худал мэдээлэл тараасан /13.14/, хувийн нууц задруулсан /13.11/ гэх дөрвөн зүйл ангиар буруутган, 1-5 жил хорихоор хэргүүдийг нэгтгэж, яллагдагчаар татсан. Үүнийг шүүх дэнсэлнэ.
Н.Өнөрцэцэг нээлттэй шүүж өгөхийг нүүр хуудсаараа дамжуулан шүүхийн байгууллагаас хүссээр байна. Тэр олон нийтэд нөлөөлөл өндөртэй, нөгөө талд хэрэг нь нийтэд ил байна.
Хөшигний цаана хаалттай байдлаар шүүж, өөрийг нь хэлмэгдүүлэх вий, захиалгаар яллах вий гэдгээс тэр айж буй. Ил шүүгдвэл илүү шударга гэж тооцжээ. Нэг талаараа Н.Өнөрцэцэг хийсэн гэх хэргүүд дээрээ нууж хаах айдасгүй байна гэсэн үг.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2.1-д "Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна" гэж заасан.
Шууд нээлттэй шүүж болох ч Н.Өнөрцэцэгийн хэрэг дотор "Төрийн нууцыг хууль бусаар олж авсан" агуулгатай Эрүүгийн хуулийн 19.11-р зүйлчлэл байгаа. Энэ талаар өмнө нь ДЭЛГЭРЭНГҮЙ логик бичсэнээ линкээр хавсаргаж байна. Хэргийг нэгтгэхдээ уг зүйлчлэл дээр нь зангидсан. Тэгэхээр ил явуулахгүй гээд шуудхан шүүх алх цохичих боломжтой гэсэн үг.
Хуралдаанаас гэм буруутай гэж үзээд хорих зүйлчлэлээр яллачихвал Н.Өнөрцэцэгийг шууд ачна. Ингэснээрээ түүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө торны цаана орох учраас одоо ил тод шүүлгэхийг эрмэлзсээр байгаа юм. Хүний эдэлж болох эрх хийгээд айдас гэж энэ л юм.
Айдас гэснээс ер нь нийтээрээ их айдастай болчхоод байна. Ялангуяа юмны цаадах, наадах өрнөлийг ойлгож байгаа, мэдээлэлд ойр байдаг хэсгийнхэн их айдастай л явах болжээ.
Саяхан л гэхэд,УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг "хойшлуулашгүй" байдлаар 48 цаг хорив. Хоржоонтой нь суллахдаа "Ц.Гарамжавын цагдан хориог АТГ-ын саналаар цуцлав" гэдэг мэдээ тараалаа. Ухаж ойлговол, "АТГ-ын даргыг томилдог МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ц.Гарамжавыг хориогүй болно" гэсэн мессеж юм.
Тийн атал прокоруроос шуудхан хорих шийдвэр яагаад гаргачхав. АТГ-т Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгөөгүй юм бол прокурорт нөлөөлдөг хамгийн том инститүцийг хэн толгойлж байна гэдэг асуулт гарч ирнэ ээ. Эдүгээ Ц.Гарамжав цементийн босс гэхээсээ илүү Далай ламын хойд дүрийг тодруулах Х Богдын эмээ гэдэг глобаль дүр болсон.
МАН-ынхан толхилцохдоо ядаж л улсынхаа гадаад бодлогод хамааарах галтай асуудлаар наадаж, нэгнээ түншмээргүй байна. МАН үнэндээ Монголын төр биш шүү дээ, учиртайхан байж болмоор.
Дараачийн нэг МАН-ын эрх мэдлээ яаж ч ашиглаж мэдэх том байдал нь, Н.Номтойбаярыг "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтыг тэргүүлж болохгүй гэж үзсэн шийдвэр байлаа. Сонгуулийн хуульдаа Эрүүгийн хуулийн 22.1 буюу авлига, албан тушаалын хэргээр ял авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж заасан. Тэгсэн үүндээ Эрүүгийн хуулийн 23.5-ыг хамруулаад, Н.Номтойбаярыг жагсаалтаас хасав.
МАК үүнийг л тооцож, Н.Номтойбаярын зүйл ангийг Дээд шүүх дээр өөрчлүүлж, асар их мөнгөөр бүхэл бүтэн нам санхүүжүүлж, сонгуульд эртнээс бэлтгэсэн. Н.Номтойбаяр албан тушаалын биш ажилдаа хайнга хандсан зүйлчлэлээр ял эдлээд, гарч ирсэн нь тэр юм.
Хууль тайлбарлах эрх Дээд шүүхэд байх ч МАН-аас томилогдсон даргатай СЕХ ингэж Эрүүгийн хуулийн зүйлчлэлүүдийг хольж хэрэглэх эрхийг өөрсдөдөө өгөв. Н.Номтойбаяр одоогийн МАН-ын даргатай НАМЗХ булаацалдаж, өнөөгийн Ерөнхийлөгчтэй "Цагаан суварга"-ын хэрүүлээ хийж явсан. Тэргүүлэх эвсэл нь МАН-ын саналыг хуваахуйц байв.
Эрх баригч намтай таардаггүй, томчуудынх нь үгэнд ороогүй байлаа гээд толгой дараалаад шийтгэж, айлгаад, барьж хориод, аргагүй байдалд хувь хүмүүсийг оруулаад байж болохгүй. Биднийг жалгын хэрүүлээ хийж, нэгнээ хорлож суухыг дэлхий харж байгаа.
Удахгүй сонгууль сурвалжлахаар Европын холбоо тэргүүтэй барууны орны дэмжлэгээр 60 гаруй улсын сэтгүүлчид, хэвлэлийнхэн ирнэ. "Ардчиллаа хөгжүүлж байна" гэж гадагш ярингаа хэвлэлийн эрх чөлөөний индексээр жил дараалан уруудаж буй цэг бол Монгол Улс.
Тийм орон улс төрийн сонгуулийнхаа өмнө улс төрчдийнхөө дургүйг хүргэдэг сэтгүүлчээ хаалттай шүүж, тэгээд хорьчихсон байвал гадагшаа хэрхэн мэдээлэх бол. Нэг нам найман жил дараалан засаглахад дотоодын айдас ийм болдгийг, зарим эрхтэн дархтнууд нь эхнээсээ өөрийгөө асар ихээр өргөмжлөх донд автаж, эрүүл ухаанаа алдаж эхэлдгийг бид дотооддоо бол харж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НАМАЙГ ОЮУНЭРДЭНИЙН ЗГ , АГЕНТЛАГУУДЫН САЙД ДАРГА НАР БУЗАР БУЛАЙ , БУЛЬХАЙ ЛУЙВРЫГ БАРИМТЖУУЛАН ЭРЭН СУРВАЛЖИЛСАН УЧИР ШОРОНД ХАТААХААР ШҮҮХИЙГ ДАРАМТЛАЖ БАЙГАА ! ОЮУНЭРДЭНЭЭ! ЭНХБАЯРАА ТА НАРЫН БУЗАР САНАА БҮТЭХГҮЙ !!!
НАМАЙГ ОЮУНЭРДЭНИЙН ЗГ , АГЕНТЛАГУУДЫН САЙД ДАРГА НАР БУЗАР БУЛАЙ , БУЛЬХАЙ ЛУЙВРЫГ БАРИМТЖУУЛАН ЭРЭН СУРВАЛЖИЛСАН УЧИР ШОРОНД ХАТААХААР ШҮҮХИЙГ ДАРАМТЛАЖ БАЙГАА ! ОЮУНЭРДЭНЭЭ! ЭНХБАЯРАА ТА НАРЫН БУЗАР САНАА БҮТЭХГҮЙ !!!
ямар нэг хийсэн буруудсан зүйл байна л гэсэн үг
Нохой сүүлээ сүүл хонхорцгоо гж энэ буюу
Ячка үнэр болио 10 р богд гэж 17 р зуунруу явах юмуу ккк
Пап ламтай барууны орнууд бас 17-р зуун уу. Чи амьтны биш хүний eртөнцөд амьдарч байгаагаа мэдэж байна уу ингэхэд
Үхсэн ацны чинь төрийн нууц хэний ч мэдэхгүй хулгай луйврыг чинь илчилж гаргаа биздээ
МАН дотооддоо толхилцоод байх юу бдын. Данх пязда бүгдийх нь ард бгаа шд. Гарамжав дээр олон нийтийн эсэргүүцэл тийм өндөр бна гэж бодоогүй, мэдрээгүй биз м�##� чинь
Өнөрцэцэг тийм ариухан амьтан уу бузар булайгаа сонгуулиар д�##�имдуулж хайца�##�ах юун буруутай бол шүүгдэх л ёстой
Ene 2 hulgaichtai Unuruugiin zuragiig hamt tavihgui shuu.
Гэм бууруутайд хэзээ ч урьдчилсан хэлэлцүүлгээр тооцдоггүй. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авч хянуулж байгаачээ сэтгүүлчдээ.
Өнөрцэцэгээ чи тэрбумаар нь авилга аваад байгаа болохоор хууль чамруу очиж байна. Юун нам яриад байнаа.
Өнөрцэцэг номтойбаяр гарамжавыг хэн тоогоод байгаа юм вэ баригдана байна уу үгүй юу хэн хэрэгтэй мэдээ вэ
Сул доройгоо дээш нь гаргахгүй хавчиж хааж чаддаг нь МАН шүү дээ
Өнөрөөг бол энэ хоёртой зүйрлэшгүй сайн т�##�аараа
Том намын бодлого л доо Хөөрхий хажуу хавирганаасаа оруулчихгүй гүрийж байгаа биз
ХУДЛАА ШААХАА БОЛИЛДООО ЗҮГЭЭР Л ШОРОНД СУУЖЫХ ЁСТОЙ ХУЛГАЙЧ НАРЫГ БИТГИЙ ӨӨГШҮҮЛ! ХУДЛАА ГЭВЭЛ ЯААЖ ХАГАРТЛАА БАЯЯЖСАНЫГ Н ЯЯМАР АРГААР ЯААЖ ЛИЦЕНЗҮҮД АВСАНЫГ Н ШУДАРГААР ГАРГАДАА ЯЯДАЖ Л ТЭР ХӨЛСНИЙ СЭТГҮҮЛЧ АВИЛГАЛААР БИШ БОЛ МАР МӨНГӨӨР ЛАНД300АВАХ ВЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 19,11 ЗҮЙЛ АНГИЙН БОЛЗЛЫГ БИЕЛҮҮЛЖ АЖИЛЛАСАН ИРГЭН ӨНӨРЦЭЦЭГТ 6 ЖИЛИЙН АМРАЛТЫН ЧӨЛӨӨ ОЛГОЖ ЭНЭ ӨДРӨӨС ЭХЛЭН ЦООЖИЛСУГАЙ НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛААД ҮЗЭЭРЭЙ ГЭВЭЛ ЯАНАА ӨНӨРЦЭЦЭГЭЭ ЮУТАЙ Ч БЭЛТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ ХЭЦҮҮ Ч ЮМАА ДАА ХӨӨРХИЙ ЯАСНЫГ ИРГЭН ӨНӨРӨӨ ӨӨРӨӨ Л МЭДЭЖ БАЙГА ДАА ГАРАМЖИЛ АВГАЙГААР ИХ ОРОЛДОЖ БАЙЖ БЯЦХАН БОГДЫН ДУРГҮЙГ ХҮРГЭЭД БҮГДЭЭРЭЭ БАЛРАХ ГЭЭД БАЙНА ДАА.МАНАЙ АУГАА ИХ БАТМӨНХ ДАЯН ХААНЫ УДАМ ЦӨС МӨНГӨ ИХТ НОМТОЙБАЯР НАМАЙГ БИТГИЙ БАСААРАЙ ГЭЖ ХЭЛСЭН БОЛОХООР ТҮҮНИЙ ТӨЛӨӨ САНАА ҮЛ ЗОВМОЙ
Өнөрөөг шоронгийн хоригдлуудад хаяж өг, тэнд тааша�##� аваг хөөрхий
Сэтгэл муутай муухай хумуус л хуний мууд дурладаг юм даа
Өнөрцэцэг гэх авгай хийсэн хэрэгийнхээ төлөө ял авах нь шудрага ёсонд нийцэнэ. Шантаажчин авгайг том нам тоох уу. Өөрийгөө хэт үнэлээд тэнэгтээд байгаа сэтгүүлч , зүгээр л нэг тэнэг муйхардуу , мэдсэн сурсан юм тааруухан муу юманд гаршчихсан, элдэв ааш араншин гаргах авьяастай хүн гүтгэж доромжлохдоо агуу, �##�бан туша�##�тан, мөнгөтэй хүмүүсийг яаж шантаажлахаа мэддэг л этгээд.
МАН Ж намдаа хандив өгөхгүй байна гээд том ах уурласан юм биш үү
Намбазын Энхбаярыг дарсан гол хүн шдээ тэгж явж лам нараар нэр олсон
Shunaliin tulam avgai ard tumnii baylagiig tcolmood duuslaa Bogdiig hurtel avchihsan arai denduu yumaa