Байден Трампыг буруутай нь тогтоогдсон гэмт хэрэгтэн хэмээжээ

Дональд Трамптай холбоо бүхий ам таглах мөнгөний тухай шүүх хурал өнгөрсөн пүрэв гарагт /2024.05.30/ дууссан. Шүүгчдийн бүрэлдэхүүн түүнийг 34 зүйл анги зөрчсөн гэм буруутай гэж үзсэн байна.
Түүнийг яллах хурал долоодугаар сарын 11-нд явагдах юм. Ингэснээр Трамп шүүхийн өмнө эрүүгийн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон АНУ-ын анхны экс ерөнхийлөгч болсон юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт /2024.06.03/ Дональд Трампыг буруутай нь тогтоогдсон гэмт хэрэгтэн гэжээ.
Тэрбээр Коннетикут мужийн Гринвич хотод сонгуулийн хандив цуглуулах ажлынхаа үеэр “АНУ-ын түүхэнд анхны удаа буруутай нь тогтоогдсон гэмт хэрэгтэн болох ерөнхийлөгч асан хүн ерөнхийлөгчийн албан тушаалд горилж байна” хэмээсэн юм.
Трамп ял сонсох магадлалтай ч шүүгч түүнд заавал ийм ял оноох шаардлагагүй юм. Шүүгч Трампт тэнсэн харгалзах эсвэл зүйл хэрэг бүрд дөрвөн жилийн хорих ял оноож болно.
Гэхдээ Нью-Йорк мужийн хуулийн дагуу хөнгөн эрүүгийн гэмт хэрэгт оноох шоронд хорих ялын хугацааг 20 жилээр хязгаарладаг юм. Трамп хоригдох ял сонссон тохиолдолд шоронгоос ч сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн.
Мөн тэрбээр АНУ-ын Дээд шүүхийг 34 зүйл хэргээр гэм буруутай гэж үзсэн Нью-Йоркийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг уриалсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Байден чинь монголын Элбэгдорж юм бишүү хахаха таарсан таар шуудайнууд