УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ-ын чуулган хаах тул Засгийн газар маргааш хуралдана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Гэвч өнөөдрийн /2024.06.05/ хуралдаанаа маргааш болгон хойшлуулсан байна.
Учир нь 2024.03.15-нд нээлтээ хийсэн хаврын отгон чуулган өнөөдөр /2024.06.05/ хуралдсанаар хаалтаа хийх юм. Иймд Засгийн газар хуралдаанаа хойшлуулжээ.
Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар:
- Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулах тухай шийдвэрлэсэн.
- Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болгосон.
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.