СПОРТ

Гавьяат тамирчин Б.Сэр-Одын олимпын эрх албан ёсоор баталгаажлаа

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос өнөөдөр “Парис-2024” Олимпын наадмын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг эцэслэн зарлалаа.

Нэг сарын өмнө Данийн Копенхаген хотод “Парис-2024” зуны Олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар 14 дүгээр байрт хурдалж, “Парис-2024” зуны Олимпын наадамд өрсөлдөх болзол хангасан байдаг. 

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо, ОУОХ-ноос “Парис-2024” Олимпод эрэгтэй, эмэгтэй тус бүр 80, нийт 160 тамирчин оролцох журам гаргасан. Ингэхдээ нэг улсаас гурваас дээш тамирчин уралдуулахгүй байхаар тогтоосон юм.  

Тэгвэл өнөөдөр зарласан дэлхийн чансаагаар гавьяат тамирчин Б.Сэр-Од 1180 оноогоор 80-д багтаж, Парисыг зорих эрхээ албан ёсоор баталгаажууллаа.

Марафон гүйлтээр Олимпын наадамд зургаан удаа оролцсон түүх дэлхийд байхгүй. Тэгвэл энэ түүхийг Монголын тамирчин 43 настай Б.Сэр-Од маань бичих нь ээ. Түүний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцсон цор ганц марафонч юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button