Нийгмийн

Зэсийн баяжмалыг биржээр арилжаалснаар 1,2 сая ам.долларын нэмэлт орлого олжээ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдснаар экспортод гаргах ашигт малтмалуудыг биржээр арилжаалж эхэлсэн.

2023 оноос нүүрс, төмрийг арилжаалж эхлэн биржийн үйл ажиллагаа амжилттай явагдаж тогтсон тул энэ оны 4 дүгээр сараас зэсийн баяжмалыг биржээр арилжаалж эхэлсэн байна. 

Зэсийн баяжмалын 2 удаагийн арилжаагаар Эрдэнэт үйлдвэрийн 6000 тонн баяжмалыг амжилттай арилжаалж, шууд гэрээний борлуулалттай харьцуулахад 1.2 сая ам.долларын нэмэлт орлого олсон үр дүнг үзүүлжээ.

Биржээр Эрдэнэс тавантолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр зэрэг уул уурхайн төрийн өмчит компаниуд заавал арилжаалах хуультай.

Энэ хуулийг УУХҮ-ийн сайд Ж. Ганбаатар батлуулсан бөгөөд одоог хүртэл ажлын хэсгийг нь ахлан ажиллаж байгаа юм байна. Хөдөө аж ахуйн биржтэй харьцуулахад бодит ажил болоод явж байгаа нь сайн ажиллаж байгааг харуулж байна. 

УУХҮ-ийн сайдаас тодруулахад :

Эрдэнэс тавантолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн арилжаа жигдэрсэн. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн арилжаа жигдэрч байна гэсэн хариуг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэнгэг монгол
Тэнгэг монгол
6 сар 9, 2024 19:16

энэ цайцан хулгайчийг болио, хэцүү юм үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй

Зочин
Зочин
6 сар 10, 2024 07:15

ТЭР МӨНГӨ ХААЧЧИХАВАА ТҮЦ РҮҮГЭЭ ЧААЦАНА УУ? МАНЬДАА НЭГ 1000 НОГООН ШИДЧИХЭЭЧ ЧИ СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ИНГЭЖ ХУДЛАА ХУЦАЛДАХАА БОЛЬЧИХВОЛ ТААРНА ЧИ ЭНЭ УДАА САЙХАН ӨНЖӨӨД ТҮЦ РҮҮГЭЭ АНХААРЧ ДЭЭ БАЦААНАА

Холбоотой мэдээ

Back to top button