Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хохирол ₮5.4 тэрбумаар тогтоогдлоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны 1 дүгээр сард гарсан галын хэргийг шалгах ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш галын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ хүрээнд 250 гаруй хүнээс мэдүүлэг авч, 6 төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 58 дүгнэлтийг гаргуулан, зарим эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.
Галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Үүнээс гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоод байна гэж УЕПГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дараа нь сэвтэй л байр болж үлдэнэ дээ. Зарагдахгүй хогийн юм болно доо
ЭНЭ МӨНГИЙГ ДАШВААНЖИЛ ГАРГАЖ ХАРАГДААЧ ҮЗЭГДЭЭЧ ГЯЛТАЙЛГААЧ ГАЧААЛДААЧ ЭНЭ БАЙРАНД АЙМААР ОЛОН СҮНСНҮҮД ХОРОГДСОН БАЙСАН ШҮҮ ХА ХА ХА .ОДОО ЭНЭ БАЙРНЫ ЭДЭЛГЭЭ ЧАНАРЫН БАТАЛГАА БОЛ ҮНЭНДЭЭ ХЭЦҮҮ БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ БҮҮР НУРААГААД ГАЗРЫГ НЬ НАДАД ӨГЧИХӨӨ БИ ГАЗАР ДЭЭР НЬ 60 ДАВХАР БАРИЛГА БАРИАД СҮНСНҮҮДИЙГ НЬ ХӨӨГӨӨД ХОХИРСОН ИРГЭДИЙГ НЬ ЖАРГААГААД ӨГЬЕӨ ЭНЭ САНАЛЫГ БОДОЛЦОЖ ҮЗНЭ ҮҮ?