СПОРТ

Өнөөдөр М.Бадарч гарьд цолондоо үлдэж, Ц.Бямба-Отгон арслан болно

Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж улсын арслан цол хүртсэн М.Бадарчаас допинг илэрч, батлагдсан. Тиймээс түүний цолыг хурааж, М.Бадарчид унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох зарлигийг Ерөнхийлөгч гаргана. Тэгвэл уг үйл явдал өнөөдөр /2024.06.17/ болно гэх мэдээлэл байна.

Тодруулбал, өнөөдрийн 10 цагт Төрийн ордны  "Хүндэтгэлийн өргөө"-нд М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ болох аж. Ингэснээр,

  • Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
  • Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага
  • Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан
  • Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан
  • Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нэмэгдэж, М.Бадарч улсын гарьд цолон дээрээ үлдэх юм.

Сануулахад, М.Бадарчид холбогдох спортын арбитрын давж заалдах комисс өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр хуралдаж допинг хэрэглэсэн гэх шийдвэрээ хэвээр үлдээсэн. Улмаар түүний барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан билээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 17, 2024 07:54

ЭНЭ АРХАНГАЙН МАНГАР ХАР ОДОО МАЛЧИН БОЛОО ЧИ ХОРИГ ЧИНЬ ДУУСАХААР ЧИНИЙ ҮЕ ӨНГӨРНӨ ЗАХЫН НУСГАЙ ЧАМАЙГ АВААД ШИДЧИХНЭ.АРХАНГАЙ САЙХАН НУТАГ САЙХАН АДУУЧИН БОЛЧИХОО БИ ОЧИЖ АЙРАГ УУЖ БАЙЯ АРХАНГАЙН АЙРАГ ГОЁ ХҮҮХНҮҮД НЬ МЭЭМ ТОМТОЙ ҮТРЭЭ УУЖИМ ГОЁШТ ЧАМД БИ ИНГЭЖ Л ЗӨВЛӨЕ

Зочин
Зочин
6 сар 17, 2024 10:22
Reply to  иргэн

Нутаг усаар нь доромжлохгүй шүү.

АРД
АРД
6 сар 17, 2024 23:29

Допингийн шинжилгээг гадаадын мэргэжлийн байгууллагаар хийлгэж мөн гадныхнаар хөндлөнгийн хян�##�т тавих хэрэгтэй! Допингийн шинжилгээг өөр шударгаар хянах, магадлах ямарч ч арга зам байхгүй! Монголд бол хууль бусаар юуг ч хийх боломжтой тийм л нийгэм!!! Мөн дээрээс нь нэн тэргүүнд хийх ёстой ажил бол “Баяр наадын тухай хууль” батлагдсан үе буюу 2006 оноос хойшхи наадмын бүх сорцын шинжилгээг гадны мэргэжлийн байгууллагаар дахин хянуулж, шинжилгээний дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй!!!

Холбоотой мэдээ

Back to top button