Г.Дугаржавын хориог 30 хоногоор сунгаж, Н.Батбаяр суллагдан амралтаа авч, Г.Эрдэнэсүх хоригдож байна

Өнгөрсөн тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд АТГ-т "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т ажиллагаа явуулан гурван даргыг баривчилсан билээ.
- Тавдугаар сарын 27-нд Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаярыг
- Тавдугаар сарын 28-нд тус үйлдвэрийн дарга Г.Дугаржавыг
- Тавдугаар сарын 29-нд Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүхийг баривчилсан.
-Г.Дугаржавын цагдан хориог 30 хоногоор сунгаж, Н.Батбаяр суллагдсаныхаа дараа ажилдаа очоод амралтаа авчээ-
Г.Дугаржавыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2024.05.27-ноос 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Хорьж мөрдөх хугацаа 2024.06.27-нд дуусах байв. Үргэлжлүүлэн хорих уу, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх үү гэдгийг АТГ-ын мөрдөгчдийн гаргасан саналыг үндэслэн НПГ-ын хяналтын прокурор нь дээрх шүүхэд уламжилдаг. Энэ дагуу прокурорын байгууллагаас энэ сарын 24-нд цагдан хориог сунгах санал иржээ. Саналыг хэлэлцэх шүүх хурал өчигдөр /2024.06.26/ болж, Г.Дугаржавын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногоор сунгасан байна.
Харин Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаяр уржигдар /2024.06.25/ прокурорын саналаар суллагджээ. Суллагдсан даруйдаа ажил дээрээ очиж, хурал хуй хийгээд амралтаа аваад явсан байна.
Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга Г.Эрдэнэсүх суллагдаагүй, хоригдсон хэвээр байгаа аж. Учир нь түүнийг 2024.06.05-нд яллагдагчаар хоригдсон. Хорьж мөрдөх хугацаа нь долдугаар сарын 05-нд дуусна. Шалгагдаж байгаа асуудлуудаар ганцаараа хэрэг үүрээд үлдэх үү гэдэг хардлага гараад буй юм байна.
Г.Дугаржавыг Эрүүгийн хуулийн 22.1-т заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-тай төмрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж шалгаж байгаа аж.
Мөн Барилга хүлээн авах Улсын комисс хэмээх 15-16 хүнтэй багт орж ажиллахдаа шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болзошгүй, мөн өөрт нь давуу байдал олгосон үйлдлээс их хэмжээний мөнгө авсан байх магадлалтай гэх мэдээлэл байна.
Мөн бидэнд олдсон мэдээллээр, хувь хүнээс 100 сая төгрөгөөр автобус авч, нэгэн хувийн компанийн нэрээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т 399 сая төгрөгөөр шахсан байж болзошгүй гэх асуудал яригдаж буй сурагтай.
Өмнө нь хүргэж байсан агуулгуудыг доорх линкээр уншаарай.
Хүдрийн агууламжийн зөрүүнээс мөнгө унагасан гэх 3 дарга баривчлагдаж, Я.Өлзийболд ажилтайгаа танилцжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Хэргийн мөрөөр: Шалгалтын баг очихтой зэрэгцэн Г.Дугаржав эмнэлэгт хэвтэх оролдлого хийгээд баривчлагджээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Г.Дугаржаваар дамжуулан Т.Доржхандад өгсөн МАН-ын бэлэг нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясгалан ХҮН нам 2н хулгай дээрэм замаа алдсан
Хэлэх үг олддоггүй ээ
ХҮН намын Дорж ханд б*ларчээ.Гэхдээ ББСБ аасаа бас МАН аасаа санхүүжилт авсан байхаа даа.МАН ач тусыг мартдаггүй элчин , элчингийн зөвлөх.мөнгө гээд өгдөг .
Uildver udirdah alban tushaald mergejliin hun tavimaar bn aa nuhduu
Номгүйбалай чи үндсээрээ баяжчихсан нэг үндэстэн саран дээр байна гэснийг монголын хонгил судалж байна гэснийг уншиж чадахгүй бол бичиг ном сайн сурсан малчнаас асууж мэдээд сурталчилгаагаа үргэлжлүүлээрэй.