"MLBB Mid Season Cup 2024" өнөөдөр эхэлнэ

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болох "Esports World Cup" наадмын гол тэмцээнүүдийн нэг болох Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын "MLBB Mid Season Cup 2024" тэмцээн өнөөдөр эхэлнэ.
3 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээний "Wild Card" шатанд Монгол улсыг төлөөлж "IHC Esports" баг оролцоно.
Батжаргалын "Ethan" Батболд тэргүүтэй залуус өмнө нь "Team Lilgun" нэрээр "M5" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож анхдагч болж байсан бол энэ удаа түүхэн хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд оролцож байна.
Wild Card шатанд Малайз, Перу, Турк, Вьетнам, Хятад зэрэг найман улсын багууд өрсөлдөх ба ердөө ганц нь үндсэн хэсгийн шатанд өрсөлдөх 16 багийн сүүлчийнх болох учиртай. Wild Card-ын багууд хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг тус бүрээс шалгарсан нэг баг эрхийн төлөө нөгөө хэсгийн ялагчтай тоглоно.
Хэсгийн шатны тоглолтууд BO1 журмаар болох ба Монгол багийн эхний учраа зургаадугаар сарын 29-ний 16:00 цагаас Малайзын "HomeBois" багтай өрсөлдөнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.