СПОРТ

"Godlike Stalwart Esports" баг ногоон хэсгийг тэргүүлж гранд финалд шалгарлаа

Зүүн Азийн Сонгон шалгаруулалтыг оноогоороо тэргүүлсэн Монгол улсын "Stalwart Esports" болон "IHC Esports" баг дэлхийн аварга шалгаруулах лигт шалгарсан билээ.

Тэмцээний сүүлийн үеийн мэдээлэл: Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн "Ногоон" хэсгийн гал гарсан тоглолтуудын үр дүнд Монгол улсын "Godlike Stalwart Esports" баг тэргүүн байранд шалгарч "Grand Final" шатанд шалгарлаа.Тэдэнтэй хамт Хятад улсын "Nova Esports" болон Турк улсын "Fire Flux Esports" баг шалгарав.

PMGC 2022: Лигийн ийн "Group Stage"-д оролцож буй 48 багийг

  • Улаан хэсэг (11/10 – 11/13)
  • Ногоон хэсэг (11/17 – 11/20)
  • Шар хэсэг (11/24- 11/27) гэсэн гурван хэсэгт хуваарилахад Монгол улсын Stalwart Esports баг “Ногоон” хэсэгт, IHC Esports баг “Шар” хэсэгт багтаад байсан юм.

Гурван хэсгийн тоглолт энэ сарын 10-27-ны өдрүүдэд 48 багийн хооронд явагдаж, хэсэг тус бүр дөрвөн өдрийн турш 24 тоглолт хийнэ. Хэсэг бүрээс эхний гурван байранд орсон багууд GRAND FINAL-д оролцоно. Харин дөрвөөс арваннэг дүгээр байранд орсон багууд SURVIVAL STAGE-д тоглох бол үлдсэн таван баг гэртээ харих юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button