Э.Цэндбаатар: Хүүхэд бүрд үнэгүй зайрмаг тараана

МУГТ Э.Цэндбаатар маргааш, нөгөөдөр Сүхбаатрын талбай дээр очсон хүүхэд болгонд үнэгүй зайрмаг тараахаар болжээ.
Тодруулбал, Монгол улсын ардын багш, Гавьяат дасгалжуулагч, академич, профессор, ОУХМ Д.Банди агсны нэрэмжит бага насны хүүхдийн "Олимпын гараа" тэмцээн энэ сарын 30-наас долдугаар сарын 1-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Тэмцээний үеэр тэрбээр “Тэмцээний үеэр хүүхэд бүрт үнэгүй зайрмаг мөн хөгжөөнт тоглоом тоглож олон олон бэлэг өгнө. Төв талбай дээр уулзацгаая” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна.
Боксын спортын дасгалжуулагчаар 41 жил ажилласан Д.Банди агсан Монголын боксын шигшээ багийг удирдаж, “Бээжин-2008” олимпын наадмаас алт, мөнгөн медальтан төрүүлж, Монголын боксын багт түүхэнд байгаагүй өндөр амжилтыг үзүүлсэн юм. Тэрбээр Монголын бахархал болсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчид, Олон улсын хэмжээний болон спортын мастер зэрэг 1200 гаруй цол зэрэгтэй тамирчдыг төрүүлсэн гавьяатай билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАХ ГЭЖААГААН МАНГАРАА ОЛИМПЫН ЭРХЭЭ АВЧИХГҮЙ ЭНЭ ТЭНД ОЧООЛ НҮДҮҮЛЭЭД ЯВАХЫН ОДОО БОЛИОЧ.СОНГУУЛЬ ДУУССАН ИРЭХ СОНГУУЛИАР ХАРИН ҮЗЭХ ГЭЖААГААН БАЙНА ТЭГВЭЛ ХАРИН Ч ГОЁ ШҮҮ ҮГЭНДЭЭ ОРОХГҮЙ ГАРУУДЫГ НАКУТАНД ОРУУЛААД БАЙВАЛ НЭЭРЭЭ ОДОО ПАРЛАМЕНТЭД БОКСЧИН ДУТУУ БАЙНА ШҮҮ