Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын засгийн газар “Boeing” компанийг эрүүгийн хэрэгт буруутгана

АНУ-ын Хууль зүйн яам “Boeing” компанийг олон зуун хүн амь үрэгдсэн хоёр томоохон осолд хариуцлага хүлээлгэхийн тулд эрүүгийн хэрэгт буруутгана гэж хоёр эх сурвалж ням гарагт /2024.06.30/ мэдэгджээ.

2018, 2019 онд Boeing 737 Max загварын хоёр онгоц осолдож, 346 хүн амь үрэгдэж байсан.

“Boeing” компани тухайн үед Хууль зүйн яамтай тохиролцоо хийж, шүүх хурлаар орохоос аврагдаж байсан юм. Тэгвэл прокурорууд “Boeing”-ийг тус тохиролцоог зөрчсөн сэжиглэх болсон тул эрүүгийн хэрэгт буруутгахаар төлөвлөх болжээ.

Эх сурвалжуудын хэлснээр Хууль зүйн яам үүний оронд торгууль ногдуулж, компанийн аюулгүй байдал болон хууль тогтоомжийг дагаж мөрдөх ажлыг нь гурван жилийн турш аудит хийх хэлэлцээ санал болгох аж.

Тус яам “Boeing” компанид энэ долоо хоногийг дуустал саналд хариу өгөх хугацаа олгохоор төлөвлөж байгаа юм.

Хэрвээ “Boeing” гэм буруутайгаа зөвшөөрч, саналыг нь хүлээн авахгүй бол прокурорууд тус компанийг эрүүгийн хэрэгт буруутгаж хэргийг шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button