СПОРТ
Олимп, дэлхийн аварга Такүто Отогүро Монголд иржээ

Японы шилдэг бөхчүүдийн нэг олимп, дэлхийн аварга Такүто Отогүроманай улсад иржээ.
Өдгөө 25 настай тэрбээр гавьяат тамирчин 65 кг-ын жингийн шилдэг бөх Т.Тулгатай хамтарсан бэлтгэл хийхээр Монголд анх удаа ирсэн нь энэ. Түүний хувьд дотоодынхоо тэмцээнд харамсалтай ялагдсанаар Парисыг зорих эрхийн төлөөх өрсөлдөөнд орж чадаагүй юм.
Дөнгөж 20 насандаа дэлхийн аварга, 22 настайдаа Олимпын аварга болсон Отогүро 2020, 2021 онд хоёр жил дараалан Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байдаг.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.