Нийгэм мэдээ
Ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оныхоос 21 хувиар өсжээ

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны тавдугаар сарын эцэст 8.3 их наяд төгрөг болжээ.
Энэ нь дөрөвдүгээр сараас 228.5 (2.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.5 (21.4%) их наяд төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт аж.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.7 (8.1 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.3 (108.6 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 1.0 (85.8 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.