Нийгэм мэдээ

ЦУОШГ: Улаанбаатар хотод өнөөдөр, маргаашдаа үргэлжилсэн аадар бороо орно

ЦУОШГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг өнөөдөр, маргаашийн цаг агаарын нөхцөл байдлыг танилцууллаа.

Тэрбээр “Өнөөдөр өглөөний байдлаар Төв аймгийн зүүн Хэнтий, Дорнод аймгийн нутгаар бороо орж байна. Улаанбаатар хотын хувьд өнөөдөр бороо үргэлжлэн орно.  Мөн энэ сарын 25-26-нд шилжих шөнө үргэлжлэн ороод, маргааш бага зэрэг орж, үдээс хойш зогсох төлөвтэй байна.

Бороо Хэнтийн уулархаг нутгаар үргэлжлэн орох тул Хэнтийн уулаас эхтэй томоохон голууд үерлэх магадлал өндөр байгаа тул голын ай, сав дагуу нутаглаж байгаа айл, өрхүүд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ сарын 27-нд бороо орохгүй, долоодугаар сарын 28-ны өдөр түр зуурын бороо орох төлөвтэй байгаа” гэв. 

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button