Нийгэм мэдээ

Гэртээ ухаан алдсан иргэнийг цонхоор нь орж, аварчээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны 15 дугаар байранд биеийн байдал муу 2 хүн гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг энэ сарын 26-ны өдрийн 00:48 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 01:04 цагт очиж, тус байрны айлын цонхоор аврах олс ашиглан аврагчийг буулган цонхоор оруулж, хаалгыг онгойлгосон бөгөөд дотор нь иргэн Г/63 настай, эмэгтэй/ хэвтрийн өвчтэй босох боломжгүй,  нөхөр Э/66 настай, эрэгтэй/ ухаан алдсан байдалтай байсныг тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн Цагдаагийн 2 дугаар  хэлтэст нарт хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button