Нийгмийн

Квандон их сургуулийн эмнэлэг И.Сүнжидмаа охиныг үнэ төлбөргүй эмчилж, онгоцны тийзийг даахаа мэдэгдлээ

Ээжийнхээ өвөрмөц царайг өвлөж төрсөн И.Сүнжидмаа охины тухай сурвалжилга, ярилцлагыг манай редакц бэлтгэн хүргэснээс хойш 25 сая төгрөгийн хандив цуглаад байна.

Мөн сайхан сэтгэлт хүмүүс БНСУ-ын хэд хэдэн эмнэлэгтэй холбогдож, И.Сүнжидмаа охиныг эмчлэх боломжтой эсэх талаар тодруулсан хариугаа бидэнд эргэн мэдэгдсээр байгаа юм.

Тэдний нэг нь БНСУ-ын Квандон их сургуулийн харьяа, Гэгээн Маригийн эмнэлэг. Тус эмнэлэг охиныг үнэ төлбөргүй эмчлэх боломжтойгоос гадна, онгоцны тийзийн зардлыг ч гаргана гэдгээ мэдэгдлээ.

Үүний өмнө И.Сүнжидмааг хэд хэдэн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, холбогдох материалыг цахимаар ирүүлэхийг хүслээ. Улмаар эмч нарын зөвлөл нь хуралдаж, яг ямар эмчилгээ шаардлагатай тал дээр дүгнэлт хийх аж.

И.Сүнжидмаа өмнө нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлж байгаагүй тул тодорхой оношгүй юм. Бид Квандон их сургуулийн харьяа, Гэгээн Маригийн эмнэлгийн хүсэлтээр И.Сүнжидмааг энэ долоо хоногт Улаанбаатар хотод авчирч, бүх талын үзлэг, шинжилгээнд оруулахаар төлөвлөж байна.

И.Сүнжидмааг тусгайлан үзэж, шаардлагатай шинжилгээг хөнгөлөлттэй үнээр хийж өгөх эмнэлгийн байгууллагатай хамтын ажиллагаа үүсгэхээр бид хайж байна.

Үүний өмнө Их засаг их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулиас И.Сүнжидмааг хувцас дизайнер мэргэжлээр дөрвөн жил үнэ төлбөргүй сургах боломжтойгоо илэрхийлээд байгаа юм.

Хандивын данс: 5992211154 (О.Сүнжидмаагийн хадгаламжийн данс), ХААН БАНК

ВИДЕО:

Нийтлэлийн дэлгэрэнгүй буюу “Охиноо л хөөрхөн болгож, өөрийн туулсан зовлонг үзүүлмээргүй байна. Би бол бүгдийг мартсан" контентыг ЭНД ДАРЖ уншаарай.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ямар сайхан хүмүүс вэ буян заяа нь дэлгэрэх болтугай

АРД
АРД

Охин хүүхдэд тусламжийн гараа сунган тусалж буй Солонгосын БНСУ-ын Квандон их сургуулийн харьяа, Гэгээн Маригийн эмнэлэгт баярлалаа. Ээжийнх нь насан туршдаа үүрсэн зовлон, шаналыг охинд нь үүрүүлэхгүй гэсэн ариун үйлс тань жинхэнэ буян болох болно оо.

Иргэн
Иргэн

Ашгүй дээ

Зочин
Зочин

Яамай даа.ээжиийх нь зовлонг охинд нь үргэлжлүүлэхгүй юмсан.сайхан сэтгэлт хүмүүсийн ажил үйлс ньиүйтэмжтэй байх болтугай

Жаргал
Жаргал

Сайхан мэдээ байна

Зочин
Зочин

Уг нь хөөрхөн охин бна.

иргэн
иргэн

БОЛЖДЭ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ ГОЁ БОЛНОО ДҮҮ

Bibi
Bibi

Solongoschyydad bayarlalaa. Manai goo saihni emnelgiihen tag bgaad bsin. Chadvargui setgelgui. Ene zergiin hagalgaand 25 saya tugrug haanaa ch hurehgui bsin ashgui dee

Отгоо
Отгоо

Сайхан мэдээ байна.Охин удахгүй хөөрхөн болж хүссэн сургуульдаа сурч сайхан мэргэжилтэй болноо амжилт хүсье.

Зочин
Зочин

bayrlalaa.ajil amidral ni vrgelj oodoo baigee.busdiin toloo gesen setgeliin buyn ni bytsahdaa bum tvmeer delgerch baug

Зочин
Зочин

Эвий хөөрхий минь

Зочин
Зочин

Овоо доо.ббурхан ивээг

Зочин
Зочин

Тусалж бгаа хүмүүсиин буян дэлгэрч явах болтугай

Уншигч
Уншигч

Хамгийн сайхан мэдээ байна. Сэтгэл их хөдөллөө. Баярлалаа. Сайхан сэтгэлт хүмүүсдээ

Зочин
Зочин

Сайхан мэдээ байна.

Зочин
Зочин

Яамай даа хөөрхий. Би ч 20 к гаас илүү туслаагүй л дээ. Одоо санаа амарлаа

Одонтунгалаг
Одонтунгалаг

Ашгүй дээ хөөрхий минь баяр хөөртэй болог энэ гэр бүлд аз жаргал хүсье

зочин
зочин

За болждээ.

Холбоотой мэдээ

Back to top button