Top StoriesТойм, анализ

Б.Жавхланг МЭДЭЭГҮЙ байхад Г.Тэмүүлэн өрийн таазаа хуулсан ч зөрүүлээд гадаад өр, бондоо төсвийн зарлагаас хасахаар зэхжээ

"Сангийн сайд Б.Жавхланг мэдээгүй байхад Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нууцаар Монгол Улсын өрийн тааз, шалыг эвдэлсэн" гэх хэрэг мандав.

Тэдний маргааны учир, нюансыг яг ямар учиртайг тайлбарлаж байна. Үүний ард мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд ямар өөрчлөлт суухаар буйг уншуулж байна.

Б.Жавхлан сайдын тайлбарлаж байгаагаар бол, 2024.06.05-ны өдөр түүнийг огт мэдээгүй байхад нэг айхтар өөрчлөлт хийгдэж. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Сонгуулийн өмнөхөн өрийн тааз, шалыг авч хаяжээ, эздийг нь зарлаж өгнө үү" гэж түүнээс асуусан нь нэг төрлийн жүжиг л юм.

Тэд нэрсээ бол мэдэхээрээ нэг мэдэж байгаа. Сонгуулийн өмнөх 2024.06.05-ны өдрийн тус чуулганыг дэд дарга асан С.Одонтуяа удирдсан гэх бөгөөд өнөөх аюултай "улсаа хорлосон" гэх заалтыг УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Батжаргал нарын гишүүд оруулсан гэгдэх.

Тэр аюултай гэх өөрчлөлт нь юу байвI Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.4 дэх заалт юм.

"Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жил хүртэл, 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2025 оны төсвийн жилээс хэрэгжүүлнэ" гэх заалт.

Тэгвэл, уг хуулийн 6.1.2-т нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх;

6.1.4-т Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэж заасан.

Махчилж тайлбарлавал, Г.Тэмүүлэн нарын нууцаар хийсэн гэх гол өөрчлөлт нь,

Төсвийн алдагдал: тухайн жилийн ДНБ-ийн хоёр хувиас хэтрэхгүй байх заалтыг 2025 он хүртэл,

Өрийн тааз: ДНБ-ийн 60 хувиас хэтрэхгүй байх заалт 2025 оноос хойш хэрэгжинэ гэж өөрчилжээ.

Тэд ингэж өөрчилснөөрөө уг хуулийн,

  • 19.9-д заасан 2024 онд төсвийн алдагдлыг ДНБ-ийн 2.8 хувиас хэтгүүлэхгүй байх,
  • 19.3-д заасан 2024 оноос өрийн таазыг ДНБ-ийн 60 хувьд барих заалтуудыг ЭВДСЭН гэж харагдах ч ХҮЧИНГҮЙ БОЛСОН гэх тэмдэглэгээ хийгээгүй орхижээ.

Ингэснээрээ өрийн тааз ба алдагдал дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөгчдсөн 6.1.4 дүгээр заалт нь 19.3, 19.9 дүгээр заалтуудтайгаа ЗӨРЧИЛДӨХ нөхцөл байдал үүсгэж, хуулиа жигдлэхгүй хазгар доголон орхисон нөхцөл байдал үүсгэжээ.

Б.Жавхлан сайд улсын сан хөмрөг түшиж байж, ийм заалт өөрчлөгдөхийг "Мэдээгүй" гэж, одоо ярьж суугаа нь ч тусгаар улсаар бол хилийн цэсээ буу барьсан цэрэг алдсан л гэсэн үг. Байж боломгүй асуудал. Тэгээд засч сайжруулж буй сайн дүрд одоо тоглоод сууж буй нь ч үнэндээ инээдмийн жүжиг юм аа.

Төсвийн байнгын хорооны дарга асан Г.Тэмүүлэн ч ийм өөрчлөлт хийлгэхдээ Сангийн сайдаас, Засгийн газраас тойруулсан гэх агуулга нь анхаарал татах өнцөг юм.

Эдгээр драмын цаана Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ингэж өөрчлөхөөр тусгаад байна.

  • "Нэгдсэн төсвийн суурь зарлага" гэж нийт зарлагаас үнэт цаас болон гадаад зээлээр санхүүжих дүнг хасч тооцох,
  • 6.1.4. дэх Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэх өгүүлбэр дэх "Өнөөгийн үнэ цэнээр" гэснийг "нэрлэсэн дүнгээр" гэж засах агуулга багтжээ.

Нэгдсэн төсвийн суурь зарлагаас гаднаас авсан бонд, зээлийн дүнгээ хасч тооцох байдлаар өрийн таазандаа хоосон зай үүсгэж, эргээд үүнийгээ дүүргэх байдлаар гаднаас зээл авах санааг ингэж хавчуулаад байна.

Өөрөөр хэлбэл, өрийн таазаа зохиомлоор буулгаж, төсвөө задалж байгаад, зээл авах боломжоо Засгийн газар үүсгэж байна гэсэн үг. Мэдээж ОУВС болон гадны санхүүгийн байгууллагууд дахиад л "Танайх төсвийн нэгдсэн бодлогоо эвдээд байна" гэдэг сэрэмжлүүлгээ өгнө. Манай талаас харвал том төслүүдээ энэ зайн дээр санхүүжүүлэх гарц нь юм.

Дээрхүүдийг нэгтгэж харахад, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн таазыг эвдэхгүй гэж, хугацаа тавин хатуу заадаг ч сонгуульд ялсан нам бүр эвддэг. Бүр Сангийн сайд нь мэдээгүй явж байхад хүртэл өөрчлөгдсөн байдаг. Ийм эзэнгүй, авдраа цоожлолгүй мартсан айлын уулгамж эхнэр аятай юмс улс төрчид нь нэгэн рүүгээ дайгаад сууж байдаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2024 08:31

Zandanshatar bichuuljee dee kk

Яг яг
Яг яг
8 сар 22, 2024 08:43

Ийм эзэнгүй, авдраа цоожлолгүй мартсан айлын уулгамж эхнэр аятай юмс улс төрчид нь нэгэн рүүгээ дайгаад сууж байдаг болжээ.

Иргэн
Иргэн
8 сар 22, 2024 08:50

Өргүй амьдарч болохгүй юу.хойт хормойгоороо урд хормойгоо нөхөөд ирээдүйд яаж улс оршин тогтнох вэ

Сүхээ
Сүхээ
8 сар 22, 2024 09:05

Тэмүүлэн, Батжарг�##� нар маш зөв �##�сыг харсан за�##�т оруулжээ

Сүхээ
Сүхээ
8 сар 22, 2024 09:06

Зөв л зүйл оруулжээ

иргэн
иргэн
8 сар 22, 2024 10:58

улсын төсвийн мөнгөнөөс янз бүрийн ш�##�тагаар хууль бусаар хулгайлах буюу завшиж амьдрах арга төрийн доод, дунд �##�бан туша�##�тнуудын үндсэн ажил нь болсон. Төрийн мөнгөнөөс завшиж амьдрахын тулд амьдр�##�, ажил мэддэггүй дарга нарынхаа амаар өөрсдөдөө ашиглах хууль журмын нэмэлт за�##�туудыг оруулж байгаа. Монголын төр сүүлчийн сумаа тавьж байна, дуусаж байна, үнэхээр ой гутмаар болж байна.

Зочин
Зочин
8 сар 22, 2024 12:58

Болдын Жавхланг үтэр түргэн �######�уул

Gangaa
Gangaa
8 сар 22, 2024 15:10

javhlan yavch sangiin said hiih hun bish ! harin yaj ene olon jil ingej togtood bg n sonin ym , hend ashig sonirhol n bnaa ?

Цогягү
Цогягү
8 сар 22, 2024 15:49

Энэ төр мордохын хазгай

Үнэн
Үнэн
8 сар 22, 2024 17:17

Нүүрснээс дэлхийд байхгүй ашиг олсон засгийн газар одоо мөнгө байхгүй өрийн таазаа хязгааргүй болгох хуулийн за�##�т оруулж байдаг

Иргэн
Иргэн
8 сар 22, 2024 18:19

Яс була�##�даж буй нохой адил төртэй улс шүү дээ!!!

Алтай
Алтай
8 сар 22, 2024 23:45

Өргүй амьдармаар байна шүү мэдэн будилдаг орон гаран сайдаа

Зочигэрэлгэрэл
Зочигэрэлгэрэл
8 сар 23, 2024 18:24

Жавхлан маш з�##�ьтай муу санаатай нөхөр шиг
Баярцогт Ганбаатар гишүүний энэтоо чинь 20 зэрэгт дэвшдэг юм чи юм мэдэхгүй толгой чинь
Хүрэхгүй гэж дорд үзэж байсан шиг юм болох догоо сүүлд нь Баярцогт аавын ха�##�га татаа бздээ
Оюунэрдэнийн засгийн газар нэг л биш оригоод
Байна даа

иргэн
иргэн
8 сар 24, 2024 14:38

Өөрсдөө идээд сувилаад л;бас Толгой ,0' юм чинь өрөнд оруулна шдээ Одоо өриыг төлүүлж Зайлуулах хэрэгтэй Новшнууд ёстой жинхэн хорлогчид Тооцоо ч мэдэхгүй болоод л өр өр өр ????????!!!!!!

Зочин
Зочин
8 сар 24, 2024 20:47

Мэдэн будлаад байгаа хүмүүсийг �######�уул

Эсэн
Эсэн
8 сар 25, 2024 07:52

Олон жил сууж муу санаа суусан луугарууд төсөв батлуулаад хэвлэхдээ үг үсэгий нь өөрчлөөд хэвлэчихдэг нэг арга бий шүү

Холбоотой мэдээ

Back to top button