УРЛАГ

Ням гарагт "Hit park"-т тоглох Big Gee 8 цомог гаргаж, 8 кинонд тоглосон

Hip-hop уран бүтээлч, продюсер, жүжигчин Big Gee (Т.Мөнхэрдэнэ) нь 1984 онд Монгол улсын нийт хүн амын 2/3 амьдардаг гэр хороололд төрж хүүхэд насаа өнгөрөөсөн.

Big Gee өсвөр насандаа буюу 1998 оноос реп хийж эхэлсэн ба 2017 онд өөрийн уран бүтээлч Gee нэрийг Big Gee болгон сольсон. Тэрээр өөрийн анхны бие даасан цомгоо “Боловсролгүй сэхээтний тавигдаагүй илтгэл” нэртэйгээр 2008 онд гаргаж байсан.

Big Gee нь 2006 онд байгуулагдсан Click Click Boom бүлгэмийн үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй REAL Label LLC -ын үүсгэн байгуулагч, захирал юм. 2000 оны дунд үеэс эхлэн Big Gee нь гэр хорооллын тухай “G хороолол” хэмээх үгээр дуу хоолойгоо хүргэж ирсэн төдийгүй түүний цөөнгүй уран бүтээл нь Монгол улсын улс төр, шударга бус байдлыг шүүмжилсээр ирсэн.

Big Gee нь одоогоор нийт 8 цомог гаргасан ба өөрийн уран бүтээлчийн карьерын хажуугаар 8 кинонд дүр бүтээсэн байдаг.

BIG GEE –гийн 4 дэх бие даасан тоглолт болох “THE LEGACY” нь 2024 оны 8-р сарын 24-нд зохион байгуулагдах ба энэ тоглолтын гол онцлог нь дан өөрийн хамтарч уран бүтээл хийж байсан уран бүтээлчдээ урьж оролцуулж байгаа ба Буриад болон Солонгос улсаас нийт 7 уран бүтээлч , DJ ирж оролцож байгаа нь юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button