СПОРТ
90 настай Ц.Раднаа зургаан алтан медаль хүртэж мастеруудын ДАШТ-ээ өндөрлүүллээ

Мастеруудын ДАШТ-д 90 настай, дэлхийн рекорд эзэмшигч Ц.Раднаа эх орноо төлөөлөн оролцож, 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хос алтан медалийн болзол хангасан билээ.
Харин энэ сарын 21-ний өдөр 200 метрийн зайд мөн адил түрүүлж, гурав дахь алтан медалиа хүртсэн. Тэгвэл Ц.Раднаа дахин гурван төрөлд түрүүлж, алтан медаль хүртжээ. Тодруулбал, тэрбээр 400 болон 1500 метр, гурвын харайлт зэрэг төрөлд эх орноо төлөөлж дахин түрүүлжээ. Ингэснээр түүний хувьд зургаан алтан медальтайгаар энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнээ өндөрлүүлэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Раднаа гуайдаа баяр хүргэж, эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе.
Мундаг. баяр хүргэе
90 настай хүн гэхэд мундаг байна шүү. Эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баяр хүргэе.Бичлэг байвал тавиач
Хөөрхөн юумаа
Энэ тамирчнаас хөгшин,залуугүй үлгэр жишээ авмаар
Baharhalt buurai shuu zaluus ene hunees ulger avah heregtei
Манай улсын гайхамшиг бахархал. Эрүүл энх урт удаан наслахыг ерөөе...
Овоо овоо, нас ч арагагүй л дарж байгаа харагдаж бн даа хөгшөөн, одоо биеэ бодож амар, гүйж яваад нэг л өдөр нэгмөсөн нам унана шүү хөгшөөөөн болгоомжтой, одоо болно хөөе
ТАНД ТУЙЛААС ИХ ТАЛАРХАЖ БАЙНА. ТА БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ЧАДАЛ, ТЭВЧЭЭР ХАТУУЖЛЫГ ХАРУУЛЖ УГААСАА МОНГОЛЧУУД БОЛ БИЕ ФИЗЛОГИ, ОЮУ УХААН, СЭТГЭЛИЙН ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ АРД ТҮМЭН ГЭДГИЙГ НОТЛОН ХАРУУЛЛАА. ЗУУ НАСЛААРАЙ, ДАХИН РЕКОРД ТОГТООГООРОЙ.
Үнэхээр бахархаж байна. Монголын 90 настан буурай ДАШТ-ээс алан медалийг бүхэл бүтэн зургаагаар нь бөөндөж байхад дэлхийн лидер орны ерөнхийлөгч шар өвгөн 81-н насандаа бүдэрч унаад хүн танихаа больж байж дайныг хөөргөж явах ч гэж ямар үйлийн үрийн зураг гэж ийм байдаг байнаа гутармаар юм даа хөөрхий.
Хөгшчүүд хүүхдүүд нь бүгд медаль аваад байх юм дунд үеийнхэн нь улсаа цөлмөж өлөнтөөд хэрэг алгаа
Гайхалтай баяр хүргэе
Чадхийчих вий дээ болгоомжтой байгаарай.
Монголчууд идэрчүүдийн нас ахмадын мастеруудын тэмцээнд сайн оролцох юм!!! Жинхэнэ Олимпийн их наадамд сураггүй болж бн гэдэг сургалт муу бн гэсэн үг!!! Нөгөө олимп дэлхийн аваргууд нь ядаж байхад ахмадын тэмцээнд оролцохгүй юмаа!!!
Баатар өг
90 настай гэхэд арай залуу цоглог харагдаад байгаа юм.
Төр засаг, ахмадын холбоо нь юугаар шагнав да ? Сайхан баярлуулаасай