Нийгэм мэдээ

Танилц: Паралимпын зургаан төрөлд оролцох манай улсын тамирчид

Францын Парис хотод энэ сарын 28-наас есдүгээр сарын 8-нд хүртэл үргэлжлэх паралимпын наадамд 169 орны баг оролцох юм байна.

Манай улс Парист хамгийн олон буюу зургаан спортын төрөлд 12 тамирчин өрсөлдөхөөр болсон юм.

Тодруулбал байт харваа, хөнгөн атлетик, жүдо, поуэрлифтинг, усанд сэлэлт, таеквондогийн төрлөөр эрхээ авсан юм. Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 28-ноос 29-ныг шилжих шөнө буюу 02:00 цагаас эхэлнэ.

Сонирхуулахад Монголын багийн тугчаар паралимпын алт (2020), хүрэл (2016), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алт (2019), хошой мөнгөтэй (2017, 2021) Э.Содномпилжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар сонгогдсон юм.

Манай улсын багийн бүрэлдэхүүн

Байт харваа

  • Д.Сэлэнгэ
  • Б.Оюун-Эрдэнэ

Хөнгөн атлетик

  • П.Энхманлай (Тэргэнцэртэй уралдах 100 метрийн зай)
  • Ц.Баттулга (Бөөрөнцөг түлхэлт)

Жүдо

  • Б.Баттөгс (Эрэгтэй, 90 кг)
  • Д.Ганбат (Эрэгтэй, +90 кг)
  • Т.Сувд-Эрдэнэ (Эмэгтэй, 48 кг)
  • Л.Туруунаа (Эмэгтэй, 70 кг)

Поуэрлифтинг

  • Э.Содномпилжээ (Эрэгтэй, -107 кг)

Таеквондо

  • Г.Болор-Эрдэнэ (Эрэгтэй, 63 кг)
  • У.Сүрэнжав (Эмэгтэй, 52 кг)

Усанд сэлэлт

  • Х.Номуун (Эмэгтэй, 50, 400 метрийн чөлөөт сэлэлт)

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2024 23:27

Ta nartaa amjilt hvsii mongoliin neriig delhiid sonsogdohoor amjilt gargaad ireerei temzeen bolgoniig ymar ajiltai baisan ch shimten vzeh bolon manaihan zoglog baigaarai

Холбоотой мэдээ

Back to top button