СПОРТ

Волейболын холбооны тэргүүнээр "Багануур" ХК-ийн захирал, Хэнтийн Д.Түвшинжаргал томилогдлоо

Монголын Волейболын Холбооны 2024 оны ээлжит чуулганаар тус холбооны шинэ удирдлага буюу 10 дахь ерөнхийлөгчөөр Багануур ХК-ий ерөнхий захирал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн, Д.Түвшинжаргал сонгогдлоо.

Мөн волейболын холбооны хөгжлийг ахиулах, хамтарсан удирдлага хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, аймаг дүүргийн салбар холбоодыг чадавхжуулах чиглэлээр холбоодын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан байна.

1957 онд үүсгэн байгуулагдсан, Монголын ууган спортын холбоодын нэг Волейболын Холбооны Ерөнхийлөгчөөр дараах зүтгэлтнүүд ажилласан түүхтэй.

  • М.Дүгэрсүрэн (Гадаад Явдлын Яамны сайд) 1957-1959
  • Б.Балдоо (МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Институтийн захирал) 1959-1976
  • Б.Цэнд-Аюуш (Статистикийн Төв Газарын дарга 1976-1990
  • Д.Содном (Засгийн Газрын Ерөнхий сайд) 1990-1996
  • Т.Баярхүү (Монсоник ХК, Захирал) 1996- 1997
  • С.Ламбаа (УИХ-ын гишүүн) 1997-2000
  • Х.Бадамсүрэн (МонРосЦветмет, Ерөнхий захирал) 2000–2011
  • Ц.Баярбаатар (ТЭЦ-4 Ерөнхий захирал) 2011-2020
  • Ц.Чингарьд (Бизнесмен, зүтгэлтэн) 2020-2024

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
9 сар 23, 2024 12:34

Монголын Төрийн болон Төрийн бус байгууллагуудын удирдлага зөвхөн Хэнтийн хүн байна гээд Үндсэн хуулиндаа заах хэрэгтэй дээ. Хэнтийн 3 тэнэг гэж байсан бол одоо Хэнтийн олон тэнэг боллоо доо

Холбоотой мэдээ

Back to top button