Өмнөговьд метан олборлох төсөл үйлдвэрлэлийн цооногоо өрөмдөж эхэллээ

Метан хийн төслийн "Улаан нуур" талбайд үйлдвэрлэлийн цооног өрөмдөж эхэлжээ. Энэ оны сүүлээр дуусгаж, цооногийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Тус төслийг Монгол талаас "Эрдэнэс Метан", хөрөнгө оруулагчаар "Jade Gas" компани хамтран хэрэгжүүлж байгаа юм.
"Jade Gas"-ийн зүгээс нэг км орчим урт бүхий дөрвөн цооног өрөмдөж эхэлсэн байна. Цооног ашиглалтад орвол үйлдвэрлэл эхэлнэ. Улмаар метан олборлож эхлэх юм.
Тус төслийн бүтээгдэхүүн болох метанаар шингэрүүлсэн байгалийн хий нь дизель түлш орлох боломжтой.
2024 онд цооногийг өрөмдөж дуусна гэдэг "Jade Gas"-ийн мэдэгдэл хувьцааны нь ханш Австралийн хөрөнгийн бирж дээр 12 хувиар өсөхөд шууд нөлөөллөө.
"Улаан нуур-15" туршилтын төслийн өрөмдлөг нийт 563.9 метрийн гүнд хүрэх үед 25 метрийн зузаан хийтэй нүүрс илрүүлсэн талаар өмнө нь мэдээлж байв.
Мөн өнгөрөгч 2023 оны сүүлээр "Jade Gas" компани 11 сая австрали долларын хөрөнгө оруулалт босгоод байсан билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За энэ бол Монгол улс өөрийн хийн түлшний нөөцтэй гэдгээ харуулах том �##�хам амжилттай хэрэгжихийн эхлэл болно. Амжилт хүсье. Үүнийг 2004 оноос эхлэн суд�##�ж эхний бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах гэж жил гаран яам агентлагын хооронд гүйж байж билээ. Энэ гэрээ хийгдсэний дараа Австр�##�ийн 3 ч компаний Өмнөговьд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж ийнхүү амжилттай ажиллаж буйд туйлын баяртай байна. Баг хүч чадлын хийн станцтай болох мөрөөдөл минь бичлэх болтугай.
Энийг бас хэн нь эзэн сууж, аьах гэж байгаа бол доо
Элбэгдорж
Өмхий фашист оросуудыг ингээд шахах хэрэгтэй. Энэ метан хийгээ одоо манайхан шингэрүүлээд өөрсдөө хэрэглэж,үйлдвэрлэлээ хөгжүүлж, үлдсэн хэсгийг нь дэлхий нийтэд гаргах хэрэгтэй. Манайд маш их хэмжээний хий бий. Харин нүүрс ухдагаа зогсоож, метан хийгээ олборлох хэрэгтэй. Юун оросын хийн хоолойг нутгаараа дамжуулах!!!! Ёстой хуц!!! Манайх л хөгжиж, хожих ёстой. Орос мөхнө үү, сүйрнэ үү бидэнд еөр падлийгүй!!!
Хэвтээ хөхдөгүүд . Тэнэг Орокууд Цэгмид б�##�ай хаачиваа.
Австри�##� гэх мангас Монголын том том ордуудыг дангаараа иддэг болжээ хэн тэдэнд Монголын баялагыг өгөөд байгаан?
Төр барьж байгаа эрхмүүд баялагаа бусад орнууд шиг эх орондоо ашигтайгаар ашиглаж болдоггүй юм уу.
Төр барьж байгаа эрхмүүд баялагаа бусад орнуудын жишгээр эх орондоо ашигтайгаар олборлож болдоггүй юмуу.Дандаа ашиггүй юмуу дундаас нь завшуулсан байд�##� гаргах юм.